Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 арга

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Чихрийн шижин өвчин нь дэлхий нийтээр түгээмэл тохиолдох болсон архаг өвчлөл билээ. Цусан дахь сахар нь өндөр төвшинд удаан хугацаанд явснаар тархи, зүрх, мэдрэл, нүд болон бөөрийг гэмтээдэг. Дэлхий дээр жилд дунджаар 3,4 сая хүн ЧШӨ хүндрэлийн улмаас амь насаа алдахаас гадна, сохролт гэх мэт хүндрэлүүдтэй тулгарч байна.

Гэсэн хэдий ч, чанартай эмийг эмчийн хяналтад хэрэглэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэснээр уг өвчнөөр өвчилсөн ч хэвийн, урт удаан наслах боломжтой.

Ингээд та бүхэнтэй Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 аргыг хуваалцъя

1. Дасгал хөдөлгөөн

Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөрт 30 минутаар долоо хоногийн 5 өдөр тогтмол хийснээр стрессийг бууруулах, биеийн жин хасах, цусан дахь өөх тос, сахарыг бууруулахаас гадна цусны даралт ихсэлтэд ч сайнаар нөлөөлнө.

2. Эрүүл хооллолт

Сахар агуулсан ундаа, цай, кофе зэргээс татгалзаж усыг сонгох.

Амьтны гаралтай өөх тосноос татгалзаж ургамлын болон самраас гарах сайн төрлийн өөх тосыг сонгох.

Нүүрс ус их агуулдаг цагаан талх, цагаан будаа зэргээс татгалзах

3. Хэвийн биеийн жин

Таргалалт нь 2-р хэлбэрийн Чихрийн шижин өвчний хамгийн гол шалтгаан болдог. Таргалалттай хүн Чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл хэвийн жинтэй хүнээс 20-40 дахин их байдаг.

4.Тамхинаас татгалзах

Тамхи татах нь мөн Чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Та чихрийн шижинтэй ч тамхи татсаар байгаа бол уг өвчний эрхтэн тогтолцоонд үзүүлэх хүндрэл нэмэгдсээр байх болно.

5.Тогтмол эрүүл мэндийн үзлэг, хяналт

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон цусан дахь сахараа тогтмол хянуулснаар одоогоор болон ирээдүйд чихрийн шижний эрсдэл байгаа эсэхийг хянах боломжтой.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.