Дундаж цалин 1,025,000 төгрөг болж өсчээ

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр уламжлал ёсоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг талаар мэдээлэл хийлээ. 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалинг энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1 сая 25 мянга 600 төгрөг хэмээн тооцжээ.

Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39,700 аж ахуйн нэгж, байгууллагын 636,500 ажилтан хамрагдсан байна. 

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ. Эдгээр нь дундаж цалин өсөхөд нөлөөлсөн байна. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагсадын

  • 46.9 (7.4%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,

  • 135.8 (21.4%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,

  • 225.6 (35.4%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,

  • 114.7 (18.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,

  • 28.8 (4.5%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,

  • 84.7 (13.3%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байгааг доорх график харуулж байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна. 

График 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уламжлал ёсоор уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага хэвээр буюу 612.6 мянган төгрөг байна. Дунджаар 1,025,600 төгрөгийн цалинтай иргэн гар дээр хэдэн төгрөг авахыг доор харуулав.

 

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

Нэрлэсэн цалин ба гар дээр ирэх дүнг тооцоолсон байдал.

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

 

Түүнчлэн энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 55.500 хүн аймаг, нийслэлийн хөдөлмөрийн биржид шинээр бүртгүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 5000 орчим хүнээр нэмэгдсэн таагүй мэдээдэл байгаа бол Монгол Улсын төсвийн орлого болон тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сард 5.8 их наяд төгрөг байгаагийн 80 хувийг татварын орлого бүрдүүлсэн байна.

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

Улсын төсвийн орлого, тусламжийн 80 хувийг бүрдүүлж байгаа татварын орлого он гарсаар 5.1 их наяд төгрөг бүрдсэн нь өмнөх оны энэ үеэс 32 хувиар нэмэгдсэн таатай статистик гарчээ.

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

Харин оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өсөхөд хулгайн хэргийн тоо 42 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

ҮСХ: Сарын дундаж цалин 1,025,600 төгрөг болон өслөө

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.