Д.Гантулгын хэрэгт холбогдуулан шинжээчдийг цагдан хорьжээ

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бусдад хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 13:30 цагаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид "хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ "хэмээн заажээ.

Хоёр ч удаа хойшлогдоод байсан уг шүүх хурлын өмнөхөн буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрийн хуралдаанаар уг хэрэгтэй холбоотойгоор ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьж, байцаалт авахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол АТГ-т ирсэн байна. Эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан тухай тус газрын шинжээч О.Даваасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж байсны дагуу тус хэрэгт холбогдуулан баривчилсан байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж буй юм.

АТГ-аас уг хэргийг шалгаж үзээд, эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэмээн, баривчлах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлан гаргасныг шүүх ийнхүү хангасан байна.

Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tsogoo

      (81.11.253.43) 2018-09-12 19:18
      • 0
      • 0

      Ene zaluu neeree olon huniig alj bn aa heregee huleegeech teneg yum

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.11) 2018-09-12 15:51
      • 0
      • 0

      УИХ-н гишүүний баабаатай даавуу угаагаад зогсож байдаг завтай л төрийн л албан хаагчид байдаг юм байна. Гэтэл цаана чинь бараг 24 цагийн ажилтай багш нар цалингүйтэй адилхан л байна

      Хариулах