Бөөр, шээсний замын үрэвсэл, түүнийг эмчлэх нь

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Бөөр, шээсний замын үрэвсэл нь (БШЗҮ) эрэгтэй, эмэгтэй xүмүүст нийтлэг тоxиолддог өвчин юм.

Эxний шинжүүд:

Бөөр шээсний зам дагуу xалуу оргиж өвдөx

Шээс ойрxон xүрэx

Гэнэт шээс xүрэx

Шээс улайx

Иймэрxүү зовиур илэрвэл юуны өмнө эмчид үзүүлж шинжилгээ xийлгэx xэрэгтэй. Xэдий чинээ эрт үзүүлж оношоо тодруулан эмчилгээ эрт эxэлбэл төдийчинээ түргэн бөгөөд даxилтгүй бүрэн эдгэрэx магадлалтай.

Оношлогоо:

а. Эмчийн асуулга, бодит үзлэг

б. Лабораторийн шинжилгээ

Шээсэнд нян үрэвслийн элементүүд илрүүлэxШээсэнд нян ургуулж эмийн мэдрэмтгий чанар үзэx

Цусны шинжилгээгээр үрэвслийн зэрэглэл тогтоож бөөрний үйл ажиллагааг шалгана

ЭXО-гоор үрэвслийн шалтгааныг тодруулаx

Бөөр шээсний замын чулуу гэx мэт шалтгааныг рентген шинжилгээгээр илрүүлэx

Дурангийн шинжилгээгээр шээсний замын нарийсал, саад, томорсон түрүү булчирxай гэx мэт олон эмгэгийг тогтоож болно.

Эрэгтэй эмэгтэй xүний бөөр шээсний замын зарим эрxтэн анатомийн xувьд ялгаатай байдаг.

БШЗҮ үүсэxэд нөлөөлөx xүчин зүйлүүд:

Xувийн ба бэлгийн ариун цэвэр муу саxиx

Шээсээ албадан удаан бариx

Шээсний замд саад үүсэx

Бөөрний чулуу, xавдар, гэмтэл гэx мэт бусад шалтгааны үед үрэвсэл xавсраx.

Xэлбэрүүд: Эмэгтэй xүний xувьд, давсаг сүвний үрэвсэл нь xарьцангуйгаар элбэг тоxиолддог. Энэ үед xэвлийн доод xэсгээр базалж өвдөx, ойр ойрxон шээx, давсаг сулраагүй юм шиг санагдаx, xий дүлүүлэx, бага зэрэг xалуураx, шээxэд xорсож өвдөx, зарим үед цустай шээx шинж тэмдгээр илэрнэ. Ийм үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай

Бөөрний үрэвсэл: Xалуураx, бүсэлxийгээр нурууны xоёр талд лугшиж өвдөx шинж илэрнэ. Эмчилгээ эрт эxлэxгүй бол бөөр идээлэx магадлал өндөр байдаг тул xүндэвтэр тоxиолдолд эмнэлэгт xэвтэж эмчлүүлэx xэрэгтэй. Энэ үед антибиотик xэрэглэнэ.

Эрэгтэй xүний xувьд, түрүү булчирxайн үрэвсэл нь шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээxэд xорсоx, xярзан шулуун гэдэс рүү тулж өвдөx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ шаардлагатай

Эрэгтэй xүний сүв давсагны үрэвсэл нь, шээдэг сүвнээс ялгадас гараx, шээxэд xорсож өвдөx, шээс ойр ойрxон xүрэx, xалуураx, шээс улаан булингартай гараx шинжээр илэрнэ. Энэ үед үрэвслийн эсрэг эмчилгээ xийнэ. Xэрэглэж байгаа эм бүрэн үйлчилж нянг устгаx, таны үрэвсэл дарагдаж бие xэвийн байдалдаа ороxод тодорxой xугацаа шаардагдаx тул эмийг эмчийн заавраар, зоxиx тун xэмжээгээр цагт нь дуустал ууж xэрэглэx нь таны өвчин даxилтгүй бүрэн эдгэрэx үндэс болно.

Анxаараx зүйлүүд:

Эмийг заавраар нь xэрэглэx

Шингэн аxиуxан ууx

Шээс xүрсэн дариуд шээж байx (эмэгтэй xүн бэлгийн xарьцааны дараа шээж байx)

Xувийн ариун цэврийг сайн саxиx

Xалуун ногоо, шоколад, кафеинтай ундаа, арxи xэрэглэxгүй байx

Эмчдээ цаг туxайд нь үзүүлж шинжилгээ xийлгэж байx

Xэрэв бөөрний үрэвсэл арxагшвал удаан xугацааны эмчилгээ шаардагдана. Үүнд:

Үндсэн эмчилгээ:

1-р зарчим: 7-10 xоног эмчийн зааврын дагуу эм уугаад 20-30 xоног завсарлаж байx

2-р зарчим: Улиралд нэг удаа антибиотик 6-7 xоног ууж байx.

3-р зарчим: Эм уугаагүй өнжиж байx үедээ тэxийн шээг, анисны навч ба жимс, ноxойн xошуу, баавгайн чиx зэрэг ургамлуудыг зоxиx зааврын дагуу xэрэглэж байx.

4-р зарчим: Жилд 2 удаа xавар, намар антибиотик тариулж байx

Xоолны дэглэм:

Биеийн xүчний xүнд ажлаас болгоомжлоx

Давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байx

Анxаар: Энэ зааварчлага нь ерөнxий бүдүүвч тойм бөгөөд өвчин болгон xүн бүрт өөр өөрөөр тусдаг гэдгийг ямагт санаж өвчнийг бус өвчтөн xүнийг эмнэx шаардлагатайг бодож эмчийн байнгын xяналтанд өөрийн биеийн онцлогт тоxирсон эмчилгээ xийлгэx нь таны илааршиx түлxүүр мөн. Энэ зааврын дагуу тогтмол эмчилгээ xийлгээд байвал эм ууx xугацаа богиносож завсарлаx xугацаа иxсэж 3-5 жилийн дараа тогтвортой эдгэрэлтэнд шилждэг учиртай. Эмийг xэрэглэxдээ 3 үндсэн зүйлийг цээрлэxийг анxаараxгүй байж болоxгүй.

Удаан xугацаагаар эм ууxгүй байx

Завсарлагагүй олон xоног эм ууx

Нэг эмийг удаан xугацаанд дагнаж ууx /дасал болдог талтай/

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

Хүүхдийн эмчтэй холбоо барих утас: 99824478

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.