Нойргүйтэл гэж юу вэ, хэрхэн сэргийлэх вэ?

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 19:43 цагт
Мэдээний зураг,

Нойргүйтэл гэдэг нь нойрны үргэлжлэх хугацаа багасах,нойр ханахгүй байх,нойр хүрэхгүй байх, унтах хугацаа хэвийн боловч өнгөц унтах, шөнө олон дахин сэрэхийг хэлнэ.

Эдгээр шинж тэмдгүүд сүүлийн 3 сард 7 хоногт 1-2 удаа давтагдаж байгаа бол үүнийг архаг нойргүйтэл гэнэ.

Нойргүйтэлд хүргэдэг шалтгаан, хүчин зүйлс

1.Сэтгэл санааны хямрал – сэтгэлээр гутрах, байнга юманд санаа зовох, түгшиж айх.

2.Ажил амралтын дэглэм алдагдах – ажлын ачаалал хэт их байх

3.Цагийн зөрүү, ээлжийн ажилтай хүмүүс өдөр шөнийн хэмнэл алдагдах

4.Компьютер, гар утсыг удаан хугацаагаар ашиглах

5.Архи дарс хэтрүүлэн хэрэглэх

6.Тайвшруулах, нойрсуулах эмүүд кофейн, никотин агуулсан бэлдмэл удаан хугацаагаар дур мэдэн хэрэглэх тэдгээрт дасах

7.Унтах гэж хэт их хичээх, нойр хүрдэггүй гэж байнга санаа зовох

8.Архаг өвчтэй хүмүүст өвдөлтийн үед нойргүйтэл бий болдог байна.

Нойргүйтлийг хэрхэн эмчлэх вэ?

1.Өдөр бүр ижил цагт унтаж ижил цагт босох

2.Өдрийн цагаар унтахгүй байх

3.Нойр сэргээх бэлдмэл болох кофе, тамхи, архины хэрэглээг багасгах. Ялангуяа оройн цагаар унтахаас өмнө хэрэглэхгүй байх

4.Өглөө өдрийн цагаар тогтмол дасгал хийх 

5.Орой унтахаас 1-2 цагийн өмнө телевизор, гар утас, комьпютер зэргээс өөрийгөө тусгаарлах

6.Сэтгэл санаагаа тайвшруулах – нойр хүрэхгүй байна яаж унтах вэ гэсэн бодлоосоо салах

7. Халуун ваннд орж зөгийн балтай сүү уух

8.Иллэг хийх 

Архаг явцтай нойргүйдлийн үед эдгээр арга хэмжээг авсан ч нойргүйтэл арилахгүй байвал мэдрэлийн эмчид хандана уу.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

Хүүхдийн эмчтэй холбоо барих утас: 99824478

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.