Жон Жэ Нам: БНСУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар гурав дахь уулзалтаа Пхеньянд хийнэ

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

БНСУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам мэдээллээ.

Тэрбээр, “БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч энэ сарын 05-нд БНАСАУ-д айлчилж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр орны харилцааг хөгжүүлэх, энх тайвны бодлогын талаар холбогдох албанынхантай хэлэлцсэн. Мөн төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтыг Пхеньян хотноо хийхээр тохирсон байна. Төрийн тэргүүн нарын уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайвныг цогцлоох хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас БНАСАУ-ын талаар баримталж байсан бодлогыг дэмжиж ирсэн Монголын Засгийн газарт талархаж байна. Мөн энэхүү дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.