Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хутгалуулсан уу

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт тав хоног эмчлүүлж байгаад, гадагшаа эмчилгээнд явсан талаар “zarig.mn” сайт мэдээлжээ.

Тодруулбал, Засаг дарга Х.Болормаа ажилдаа ирэхгүй сар гаруй болж байгаа бөгөөд хэрэг явдлыг ихэд нууцалж, “түгжрэлийн улмаас эмчлүүлж байгаа” хэмээн тайлбарлаж буй гэнэ. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, биедээ шарх авсан” гэлээ.  

Тэрбээр 2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. Х.Болормаа  НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.