Манзушир хийдийг Зайсан толгойтой агаарын дүүжин замаар холбоно

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж эхэлжээ.

Энэхүү ажлыг УИХ-ын дарга М.Энхболд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн төв Зуунмодод зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд энэхүү төсөл ажил хэрэг болж байгаа нь энэ аж.

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төслийг нь боловсруулах ажлыг ирэх оны эхний улиралд дуусгаж дараачийн шатны ажлуудыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлахаар болжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах юм байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.