Өглөөний цай яагаад чухал байдаг вэ?

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой гэж зөвлөдөг. Шимт бодисоор баялаг нь өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

Өглөөний цай нь ходоод гэдэсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.

· Хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх

· Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан

· Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал

· Өндөг

· Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?

Маш олон хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж, өглөөний цайгаа тогтмол ууж хэвшээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.