Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав.

Иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үүднээс нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах талаар мөн ярилцсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа юм.

Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

Зарим төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс түгжрэл үүсдэг. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүдэг. Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс зарим уулзварт зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төв шуудангийн уулзвараас ГХЯ-ны уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс дээрх хөдөлгөөнийг ГХЯ-ны уулзвараар эргүүлж П.Гэндэнгийн гудамжтай холбож гэрлэн дохиотой уулзвар болгон зохицуулах зохион байгуулалтын ажил хийгдэхээр боллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.