Дэлхийн хамгийн өндөр хөшөөг ирэх сард олон нийтэд танилцуулна

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Ирэх сард Энэтхэг улсын баруун нутгийн Гужарат мужид дэлхийн хамгийн өндөр хөшөөг тус улсын ерөнхий сайд Нарендра Моди олон нийтэд танилцуулна гэж Энэтхэгийн засаг захиргааны төлөөлөгч мэдээлэв.

Уг хөшөөг тус улсын анхны Дотоод хэргийн сайд асан Сардар Валлабхбхай Пателийн дурсгалыг хүндэтгэн босгож байгаа юм. “Найрамдлын хөшөө”-г аравдугаар сарын 31-нд Нарендра Моди нээнэ гэж Гужарат мужийн тэргүүн сайд Вижай Рупани ням гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.

Энэтхэгийн Үндэсний Конгресс намын удирдагч С.Патель нь 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтносны дараа анхны ерөнхий сайдаар ажиллаж байсан Жавахарлал Неругийн орлогч байсан ба тус улсын анхны Дотоод хэргийн сайд байжээ.

182 метр өндөр энэхүү хөшөө нь баригдаж дууссан ба түүнийг олон нийтэд танилцуулах ёслолын ажиллагаа С.Пателийн мэндэлсний 143 жилийн ойг тохиолдуулан болох аж.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.