Компаниуд нэгдэн хувийн хөрөнгөөр зам тавьж байна

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

БГД-ийн 20-р хорооны нутагт үйлдвэрлэлийн бүсэд 1.9 км замыг нэр бүхий компаниуд хамтран хувийн хөрөнгөөр тавьж байна. Энэхүү 1.9 км замыг 980 сая төгрөгийн өртгөөр тавьж байгаагийн 520 сая төгрөгийг ТЭСО Корпораци гарган зохион байгуулалтыг хариуцаж ажиллаж байна. 

Мөн СХД-ийн 18-р хорооны нутагт 1.2 км замыг Алтан тариа, Махимпекс, Миллхаус, Ньюпрогресс, ТЭСО компаниуд хамтран 800 сая төгрөг гарган Алтан тариа компани зохион байгуулж тавьж эхэллээ.

Хуулиараа бол татвараа төлж байгаа компаниудад замыг улсаас шийдэж, засварлаж өгөх ёстой байдаг аж. Гэсэн ч төр үүргээ биелүүлэхгүй байгаа, эвдрэлтэй зам дээр явж буй машин техникт эвдрэл гэмтэл нь ихсээд хохиролтой байгаа тул аргагүйн эрхэнд хувийн хөрөнгөөр ийнхүү зам тавихаар болжээ.

Улсын төсөвт замын мөнгө ихсэж байгаа, тэр тусмаа концесс мэтээр бүр ихээр авдаг ч үйлдвэрүүд рүү явсан зам шинэчлэгдэхгүй байгаа юм. Үйлдвэрлэлийн район, бүсүүдэд төр хөрөнгө мөнгө зарцуулж, зам талбай тохижуулахгүй байгаагийн шалтгааныг орон сууц биш учраас санал өгөгч, сонгогч байдаггүйтэй холбон тайлбарлаж болно. 

Сонгогчийг л аргадаж байвал бизнесийн орчин, хөгжил дэвшлийг орхидог тогтолцоо, тийм ядмаг сэтгэхүйтэй улстөрчдөөр Монголын төр дүүрэн байна.  

Ямартай ч төрийг хүлээлгүй өөрсдөө хөрөнгө гарган зам тавих ажлыг ийнхүү аж ахуйн нэгжүүд өөрсдөө санаачлан хийжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.