Энэтхэгийн боловсролын нууцаас...

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг орноос үүнийг сурмаар хэрэгжүүлмээр байна...


Хэдхэн жилийн өмнөөс Энэтхэгийн мэргэжилтнүүд дэлхийд цуутай, сайн мэргэжилтний тоонд зүй ёсоор багтах болсон билээ. Ялангуяа мэдээллийн технологи, инженер, техник технологи, бизнес, анагаах ухааны салбарт улам бүр хүч түрэх болов. Тэр дундаа мэдээлэл, технологийн салбарт гэхэд дэлхийд цахиур хагалах болж,аут сорсингийн салбарт энэтхэгчүүд хүч түрэмгийлэх болсон нь боловсрол судлаачдын төдийгүй дэлхийн эдийн засгийн томоохон сэтгүүлүүд Америк,Европын судлаачид, судалгааны төвийнхнийг хошууруулах болжээ. Ялангуяа Америкт оршин суудаг Энэтхэгчүүдийн байгуулсан TIE болон CEO зэрэг компаниудын үйл ажиллагаа дэлхийд улам бүр хүрээгээ тэлсээр, тэдгээр компаниудийн удирдлагууд цөм Энэтхэг улсдаа мэргэжлийн боловсрол олсонхүмүүс байсан нь Энэтхэгийн боловсролын системд ямар нэг өвөрмөц онцлог, нууц байна гэж үзэхэд хүргэжээ. Гэхдээ нөгөө талаас хүн амын дөнгөж 47 хувь нь бичиг үсэгтэй энэ том оронд 600 сая шахам хүн уншиж бичиж чаддаггүй харанхуй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Тийм атал энэтхэгчүүдийн нэг хэсэг нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн топ элитүүд болдог нь сонин байна.

Англичуудын колоничлол Энэтхэгт юу үлдээсэн бэ Англичууд Энэтхэг оронд англи хэлний маш сайн орчин, боловсролынсистемийг үлдээж өгсөн байна. Даяаршил гүнзгийрч байгаа эдийн засгийнертөнцөд англи хэлний хүч нөлөө ихээхэн чухал гэдэг мэдээж юм. АнгличуудЭнэтхэгийн дунд болон дундаас дээш давхаргын массаас шилэн авч төрийн албан хаагчдыг болон Энэтхэгийн элит давхаргыг бий болгох зорилгоор боловсролын системийг буюу англи хэлийг эн тэргүүнд тавьсан сургуулиудыг олноор нь байгуулжээ. Бас Англичууд тэдэнтэй хэл амаа ололцож байхын үүднээс Энэтхэгчүүдийн иргэний боловсролд онцгой анхаарч хот, төв суурин газруудад англи хэлийг өргөнөөр заах, дэлгэрүүлэх арга хэмжээг нэн түрүүнд авсан байдаг. Энэтхэгт хүүхдүүд 6 настайдаа сургуульд орж 1-5 дугаар анги анханшатны бага сургууль, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн үе шаттай байх ба 6-12 дугаар ангийг дунд сургууль хэмээн нэрийдэж үүнийг төгсөөд дээдсургуульд суралцах хүсэлтэй сурагчид байгалийн шинжлэх ухаан, худалдаабизнесийн, урлагийн гэх мэт чиглэлээр голдуу суралцдаг байна. Английн колоничлолын үед бий болсон сургуулиудын олонхийг гадаадын иргэд байгуулжээ. Мөн христийн шашны чиглэлийн сургуулиуд ч олон бий. 1947онд Английн колоничлол нуран унасан хойно ч бүх хичээлийг англи сурах бичгээрсудалдаг, дотуур байртай англи системийн сургуулиуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр, нэмж байгуулсаар иржээ. 

Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр боловсролд хийх хөрөнгө оруулалт нэмэгдсээр, дундаж, чинээлэг амьдралтай хүмүүс хүүхдээ аль болох хувийн болон паблик сургуульд суралцуулахыг хүсэх болжээ. Энэ хэмжээгээр өрсөлдөөн нэмэгдэж, сургалтын төлбөр ч эрс нэмэгдэх болов. Хувийн сургууль байгуулахад асар их хөрөнгө оруулалтыг шаарддаг, машөндөр шалгууртай тул үндэстэн дамнасан корпорацууд эсвэл томоохон пүүскомпаниуд байгуулахаас бус манайх шиг хэн дуртай нь мөнгөгүй байж,сургалтын төлбөрөөр мөнгө босгож байж байгуулдаггүй байна. Энэтхэгийн засгийн газар тусгаар тогтнолоо олсны дараахнаас өндөрхурдацтай аж үйлдвэрийн салбар болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээгбүх талаар хөхүүлэн дэмжиж, улсын хөгжлийн жанжин шугам гэж тунхаглаж, энэзорилтоо биелүүлэхийн тулд улс орны өнцөг булан бүрт техникийн ихсургуулиудыг эн тэрүүнд байгуулахыг зорьсон байна. Эдгээр техникийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх дунд,дээд сургуулиудад төгсөгчдөө суралцуулах нь ерөнхий боловсролын дундсургуулиудын нэр төрийн хэрэг болж асар их өрсөлдөөн өрнөж ирэв. “Техникийних сургуульд, тэргүүний сурагчидаа…” гэсэн уриа шахуу зүйл дунд боловсролынхүрээнд бичигдээгүй хууль болжээ.

Улс орны бодлогоор инженерийн боловсролд гойд анхаарч төр, засгийнзүгээс хөнгөлөлт урамшуулалт, эдийн засгийн нааштай хөшүүргүүдээрдэмжигдэж ирсний улмаас Энэтхэгийн “толгойтой” хүүхэд бүр инженерийн мэргэжил рүү хошуурч эзэмших болжээ. Оюутнууд математик, физик, хими, биологи зэрэг байгалийн шинжлэлийнхичээлүүдийг голчлон сонирхож, эдгээр хичээлүүд, “моодонд орж” ирээдүйнамьдрал, өөрийнх нь карьер, хөгжил дэвшлийн том гарцаа болгож харж байна. Ёстой л “инженер хүн л хүн” гэж тооцогдох болж, хөгжил дэвшлийнбодитой түлхүүрийг Энэтхэгчүүд асар их өрсөлдөөн дундаас математик,байгалийн шинжлэх ухаанаар дөрөөлж атгахын төлөө өрсөлдсөөр байна. Энэтхэгийн анхны ерөнхий сайд Ж.Неру инженер техник, анагаах ухаанычиглэлээр дэлхийн төвшинд хүрсэн их дээд сургуулиуд байгуулахыг уриалж тэрбайтугай нас барахдаа гэрээслэсэн гэдэг. АНУ-ын Массачусетсийн техникийн ихсургуультай /MIT/ өрсөлдөхүйц судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор бийболгохыг зорьж олон улсын туслалцаа дэмжлэг бүхий Энэтхэгийн ТехнологийнИх сургуулийг (IIT) байгуулав. Хамгийн эхний IIT 1951 онд баруун Бенгалд байгуулж арваад жилийн доторл гэхэд 4 сургууль нэмж байгуулав. 1958 онд IIT Бомбей болон IIT Мадрос IIT Делигээд цувруулан байгуулсан бөгөөд Одоо 7 сургуультай болжээ.Энэтхэгийн ууган сургуулийн нэг 1847 онд байгуулагдсан Энэтхэгийн хамгийнанхны техникийн их сургууль болох Томсоны техникийн их сургууль IIT-ийн нэгэнгишүүн болсон байна. Эдгээр сургуулийг АНУ, Англи, хуучин ЗХУ, ХБНГУ-ынтуслалцаа дэмжлэгтэйгээр байгуулжээ. Эдгээр IIT Энэтхэгийн шилдэг инженерүүдийг бэлтгэж гаргасаар байна.Энэтхэгийн IIT-д элсэх элсэлтийн нэгдсэн шалгалт JEE нь дэлхийн иймзэрэглэлийн сургуульд элсэх элсэлтийн шалгалтууд дотроос хамгийн ихөрсөлдөөнтэй, чанга хатууд тооцогддог байна. 2002 онд дэлхийд цуутайХарвардын их сургууль болон MIT-д элсэхийг хүсэгчдийн зөвхөн 10.5 - 16.2хувь ньэлсч байсан болЭнэтхэгийн 7 IIT-д шалгалт өгөгсдийн зөвхөн 11.3 хувь нь элсч байжээ. JEE өгөхөд хоёр шатны шалгалтаар мэдлэгээ үнэлүүлдэг. Эхнийх нь 3цагийн дотор физик, хими, математикийн нэгдсэн шалгалт өгөх ба түүндтэнцвэл хоёр дахь шатанд дээрх хичээл тус бүрээр хоёр, хоёр цагаар нэгбүрчлэншалгалтыг нарийвчлан өгдөг байна. Ийм “яс” шалгалтыг даваад гарвал харин сургалтын хамгийн элит орчин,тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлийн багш нар, тусгай орчин хүлээж байдагбайна. Энэтхэгийн Засгийн газраас IIT-ийн сургууль /салбар/ бүрд жилдойролцоогоор 5 сая гаруй орчим америк доллараар хөрөнгө оруулалт хийсэнбайна. Суралцагсдыг байр орон сууц, хоол, унааны мөнгөөр бүрэн хангадаг байна.IIT-д суралцах төлбөр 31 мянган рупи буюу 800 орчим ам доллар байдаг. Энэтхэгийн алдартай техникийн их сургуулиуд оюутнууддаа тэднийгамжилтанд хөтлөхөд асар их түлхэц болдог “асуудал шийдвэрлэх судалгаа”тусгай төслүүдийг бэлтгэн “өгөөш” байдлаар өгч, амжилттай ажиллаж байгаагнь бүхий л бололцоо нөхцлөөр хангадаг.

Математик, физик, хими, биологийн чиглэлээр буюу байгалийншинжлэлийн шинжлэх ухааны салбарт төгс шийдвэрлэгдээгүй асуудлуудыгбарьж аван “нухдаг” тусгай төслүүд гэсэн үг юм. Энэ дундаас өнөөг хүртэлдэлхийн эрдэмтдийн шийдвэрлээгүй, төгс шийдээгүй олон асуудлаас “асуудалбосгон мэрэх” явцад шинэ технологийг биедээ эзэмшин боловсордог. Ийм явцадолсон мэдлэг дээрээ суурилан өөрийн бие даасан эрэлхийллийн сэжим гарт нь оржирдэг бөгөөд “ дэлхий бөөрөнхий “ тул яваандаа бизнесийн ертөнцийн “нээлт”болон тодордог байна. IIT-ийн сургалт хичнээн гайхамшигтай ч энэтхэгийн олон сая төгсөгчдийндундаас дөнгөж 4000 орчим хүн л Энэтхэгийн засгийн газрын асар их дэмжлэгтэй IIT-ийн 7 дээд сургуульд элсдэг байна. Тусгаар тогтносноос хойш 60 гаруйжилийн дотор тэрбум хол гаруй хүн амтай Энэтхэгт 380 гаруй их дээдсургууль,15600 гаруй коллеж үйл ажиллагаагаа явуулж 2 сая 500 гаруйтөгсөгчдийг улс эх орондоо бэлтгэж байна.

Иймд сургууль төгсөгчдийн тоогоор АНУ, дараа нь манай урд хөрш БНХАУордог байна. Энэтхэгийн брэнд боловсролын тоонд яах аргагүй энэтхэгийн дээдболовсролын систем тэр дундаа техник технологийн их дээд сургуулиуд багтажбайна. Энэтхэгийн техник, технологийн их сургуулиуд улс орныхоо хөгжлийнтүлхүүрийг атгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Одоо Энэтхэгчүүд дэлхийн эдийнзасагт техник технологийн чиглэлээр амжилт олж байгаа мэргэжилтнүүдийнхээтоог аль болохоор нэмэхийн тулд улсынхаа ерөнхий боловсролын суурьболовсролтой их дээд сургууль тэр дундаа брэнд боловсрол болох технологийних дээд сургуулийнхаа чадамжийг ямар нэгэн сэжмээр холбохыг оролдож, тэдгээрсургуулиудын үүрэг нөлөөг ихэсгэх, улмаар ерөнхий боловсролын сургуулиудыгдэлхийн жишигт хүргэх, тэр дундаа байгалийн шинжлэлийн хичээлүүдийн сурлагын чанарт хувьсгал хийхээр шамдаж байна. Энэ хувьсгалд IIT Энэтхэгийн боловсролын системийн брэнд болохынхоо хувьд хүлээх үүрэг их бололтой.

О.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.