2018 оны 09-р сар 10-нд 09:19 цагт

Хурд - Эндүүрэл

Жаргалаа би зовлонтой эндүүрээд

Замын дунд сэгсэрж орхио юу

Жаргах нарыг ургахтайн андуураад

Жаахан чамайгаа гомдоож орхио юу

Мөрөөдлийг би хясалтайн эндүүрээд

Мөр дээрээ гээж орхио юу

Мөнгөн сарыг мөстөйн андуураад

Мөнхийн хайраа гундааж орхио юу

Зүрхээ би зүүдтэй эндүүрээд

Зүсны сайханд хайлгаж урсгаа юу

Зүсэр бороог цастайн андуураад

Зүү оромгүй заяага хугаслаа юу

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.