Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Малайз улсад зохион байгуулагдан 2018 оны FIBA 3x3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийг эзэд боллоо.

Манай баг тус тэмцэээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн "B" хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор "B" хэсгээс 1-р байраар шалгарч шилдэг найм буюу хасагдах шатны тоглолтондоо Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарчээ. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоголж хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон байна.

Ийнхүү манай улсын шигшээ хүрэл медалийн төлөө огшоосон маш гайхалтай тоглолтыг үзүүлж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.