Амьдрал бол хамтын их хайран дээр тогтдог юм шүү...

Twitter Print
2018 оны 09-р сар 09-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Эр хүн чинь халамж, хайрыг их хүсдэг юм шүү дээ. Эмэгтэй хүн эр хүний энгэр дээр, элгэн дээр нь эрхэлж, байхыг хүсдэг биздээ. Сайхан байдаг биздээ. Тэгвэл эр хүн яагаад эхнэртээ эрхэлж, болохгүй гэж... Яагаад нялхарч болохгүй гэж... Үүнийг бодох хэрэгтэй шүү дээ.

Нөхрөө хайрлаж чаддаг, нөхрөө нь эрхлүүлж чаддаг, нөхрийнхөө сэтгэл санааг ойлгож, чаддаг байж л нөхөртэйгөө байна шүү дээ. Тэрнээс загнаад л хөөгөөд л гаргачихаад байвал цааш нь түлхээд байна гэсэн үг... Үгийн саваагаар саваадаад гаргачихаж байна гэсэн үг.

Амьдрал гэдэг чинь арга билэгийн зохицол юм болохоор нөхөр, эхнэр хоёр хоёулаа эвтэй, найртай байж, хайртай дуртай байж, сайхан ханьсаж, сайхан амьдарч байж л амьдралыг босгож ирнэ.

Амьдрал бол зөвхөн нэг хүний нуруун дээр тогтдоггүй юмаа. Хамтын их хайран дээр тогтдог юм шүү. Тогтоогоод аваарай. Хамтын их хайран дээр тогтдог юм гэж...

Ардын уран зохиолч Ш.Дулмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.