Казахууд бол туркуудтэй адил Монгол угсаа гаралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй хэсэг юм

Twitter Print
2018 оны 09-р сар 08-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Би хэдэн гол түүхэн фактыг бодитоор нь бичихгүй бол энэ казахууд бүр түүхийг гуйвуулж гүйцэх нь. Тэдний хэлж, бичиж байгаа нь:

1.Чингэс хан Казах хүн байсан.

2.Алтан ордны улсыг Казахууд байгуулсан. Тэр үеийн Моголуудыг Монгол хэмээн андуурсан тухайн үед биднийг Могол гэдэг байсан нь тэнэг оросууд ойлгоогүй. Монгол татарын дарлал гэж түүхэндээ оруулснаас болсон юм гэнэ.

3.Одооны халх Монгол бол 13-р зууны Монголчууд биш 17-р зуунд хятадаас орж ирсэн хятад манжийн угсааныхан юм гэнэ.

Өөр ч олон тэнэг эшлэл авах юм тэр нь хүн авахаар юм биш. Могол гэдэг нь хасагаар мөнхийн үндэстэн гэж байгаа юм байх тэр одооны Казахстан юм гэнэ.

Миний тэдэнд өгч байгаа хариултууд:

1.Чингэс хаан Өүлэн эх Мэргид гаралтай учир тийм гэнэ. Мөн Бөртэ үжин мэргидийн олзонд байхдаа олдсон хүүхэд учир хасагын дунд байдаг мэргид овгийнхон зонхилдог хэсэг нь энэ үлгэрийг хаанаас олж авсан юм бодвол түрэгийн далийсан түүхчидийн хэрэг байх. Өүлэн эх бол хонгирадаас Есүхэй баатарт ирсэн хүн. Тухайн үед алтан ургийнхан Хон Хэрэйд /хонгарид ч гэдэг/ аймгаас эхнэр авдаг байсныг түүхэн эх сурвалжууд нотолдог. Бөртэ үжин Мэргидэд олзлогдохоосо өмнө сар гаран их хаантай хамт байсан гэдгийг, мөн бүр бүдүүлэгдүү хэлбэл залуу хос бал сарын үедээ өдөрт 2-3 удаа дор хаяж энгэр зөрүүлдэг байсан байж таарна гэдгийг бас хасагууд мэддэггүй бололтой юм. Мусальманы шашины ёсоор гэрлэснийхээ дараа л энгэр зөрүүлэх нь.  Их хаан маань мусульман байгаагүй юмдаг. Ийм жишээ татахаас өөр арга байсангүй. Тийм болохоор яаж ч далийсан Чингэс хаан болон Зүчи Монгол хүн юм гэдгийг тэд ойлгохсон.

Нөгөө талаар Мэргид аймгийг Монгол угсааны аймаг гэдгийг хоёргүй утгаар бүх эх сурвалжууд нотолдог. Их Монгол улсыг байгуулахаас нэгэн зууны өмнө Хамуг Монгол гэдэг улсыг байгуулсан их хааны өвөг дээдэс байна. Их хаан өвөг дээдсийн албат харяатыг буцаан хурааж их Монгол улсын дахин байгуулсан гэдгийг тэд мэдэхгүй болтой юм.

2.Монгол гэдгийг персээр мугал, араб туркээр Могол, оросоор Монголия европууд татар хэмээж нэрлэж байсныг тухайн үеийн эх сурвалжаас түвэггүй үзэж болно. Татар гэдэг нь алтан ургийн өст хар Татарууд мэдээж биш, Монгол угсаатны газар нутгийг Тартария гэдэг байсантай холбоотой болов уу? Их эртнээс нүүдэлийн 3 чиглэл байсан бололтой юм билээ. Нэг нь Дунайн сав газар чиглэсэн баруун замын нүүдэл, нөгөө нь Гималайн нурууны зүүн баруун талаар Энэтхэгийг чиглэсэн нүүдэл, гурав дахь нь Гималайн баруун талаар нилээн дээхнүүр гарч Араб Сирийг чиглэсэн нүүдэлийн зам мөр байж. Мэдээж бүх Хүннүгээс өмнө.

Тэр нүүдлийн замыг дагаж Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгарууд 2500 гаруй жил өөр өөр цаг хугацаанд нүүн очиж замдаа Дундад Азийг бүхэлд нь эзлээд байсан ислам шашин дэлгэрүүлэгч араб, персүүдтэй холилдсон. Нэг хэсэг нь Дунайн сав газар хүрэх замд таарсан нутгийн уугуулуудтай холилдон элдэв төрлийн шашинд орсон нь хожим Их Монгол улсын даяар хааны Сартуулыг дарах хашраах аян замын явцад зарим хэл соёлоо гээгүй хадгалж үлдсэн хэсэг нь шууд Монголын цэргийн хүчийг хэд дахин нэмж байсныг бас эх сурвалжуудаас харж болно.

Эртний нүүдэлчид алдарт Атиллагаас авхуулаад Хазахын улс, Аварын улс гэх мэт улс орныг байгуулж байсан ба Ижил мөрний сав дагуух булгарууд нь ислам шашинт орсноор хэл нь солигдсон Сяньби Нирун угсааныхан л байсан байдаг.

Хэл соёл нь нэг их өөрчлөгдөөгүй Кипчакууд Монголын цэрэгтэй шууд нийлэн манай цэргийн сүр хүчийг нэмж байсан нь бас л эх сурвалжуудар нотлогдоно. Тийм болохоор Европ, Перс, Кавказыг Монголчууд эзэмшилдээ авч явсан болохоос юун нутгийнхантай холилдсон агтчин малчин хасагууд байхав дээ.

Казахууд бол туркуудтэй адил Монгол суурьтай "холимог" болохоос өөр юу ч биш. Тэд Монгол угсаа гаралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй түрэгүүд хэмээн элийрсээр л байгаа. Тэр түрэг нь бас л эртний Монгол угсаатнуудын холилдсон хэсэг юм.

Энд Хар Киданыг орхигдуулж болохгүй тэд Елюй Дашигаар удирдуулан очсон дорнод Монголчууд бөгөөд Их хаанаас 100 гаран жилийн өмнө тэр хавийг эзлэн өөрийн мэдэлдээ оруулсан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Найманууд бол Нэсторын шашинд орсон Киданчууд юм гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Тухайн үед баруун Ляо улсын цэрэг найманы үлдэгдэл цэрэгтэй нийлээд 500 мянга дөхөж байсан гэдгийг хасагууд ойлговол зохино. Их хааныг очингуут баруун ляогийн цэрэг ямар ч тулаангүйгээр дагасныг эх сурвалжууд бас нотолдог. Алтан ордны улсыг Батхаан байгуулсан гэдгийг бүх дэлхий мэднэ. Батхаан Зүчийн хүү гэдгийг эрх биш мэдэх биз.

3.Монголыг хэзээ ч хэн ч эзэлж эрхэндээ байлгаагүй юм гэдгийг хасагууд ойлговол таарна. Монгол угсаатан баруун, зүүн, төвийн гэж 3 хуваагдан ээлжлэн засаглаж байсан л юм гэдгийг хэлбэл зохино.

Манж Чингийн дарлалд орсон гэдэг бол зохиомол түүх. Манж гэдэг нь хамниган 3 аймаг дээр нь Дагур Солон зүүн Түмэдээс бүтсэн 8 аймагын холбоо юм. Тэдний зорилго нь МИН улсыг мөхөөж Юан гүрнийг эргэн байгуулахад байсан. Чингийн төр улс байгуулагдаад хоёр цааз эхэлж гаргасан нь 1.Цагаан хэрмээс хойш нагиадуудыг давж арилжаа наймаа хийхийг хатуу хориглож байсан. 2-т хятад хүн Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглож байсан. Чингийн төрийн бүх үед цэргийн яамыг Хорчин ван толгойлж, Дотоод яамыг Дагур, Солон, авга хорчингууд толгойлж байв.

Ци ши 19-р зууны сүүлийн хагасаа Чингийн төрд хятад түшмэлүүд бөөнөөр орж Чингийн төр Циши хатны үед доройтож ирсэнтэй холбоотой шинэ эргэлтийн бодлого гэгчийг гарган дээрхи хоёр хориг хүчээ алдаж эхэлсэн үе нь 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг бий болгосн л байдаг нь бодит үнэнд нийцнэ. Тийм болохоор Монгол үндэстэн шиг нутагтаа харийн цэрэгт эзлүүлээгүй үндэстэн ховор бизээ.

Хасагууд аа, та нар Зүүнгарын улсаас айж эмээхдээ Оросын хаанд дагаар орсон шүү дээ. Гэтэл бид Монгол нутагтаа Монголоороо л үлдсэн юмдаг. Харин манай хойтгойдууд Буриад, дагурууд, солоны зарим хэсэг, хакасууд хожим тагнын урайнхайчууд, уулын алтайчууд Зүнгар мөхсөний дараагаар Оросод дагаар орсон. Тэр нь ч бас учиртай. Цагаан хаан буюу Цагаан ордны хаанд дагаар орж байгаа хэрэг. Тэр нь Алтан ордны улсын хааныг залгамжлагч гэдэг утгаар байх шүү.

Маш товчдоо ийм байна. Тэгэхээр түүхт Монголыг элдэвлэхээ боль. Мөнх тэнгэрийн гэсгээлээс аюутугай, агтчин малчин боолууд минь...

Батдэлгэрийн Батболд

Эх сурвалж: Монгол түүх, соёл, уламжлал хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (178.245.34.187) 2018-09-14 03:13
      • 0
      • 0

      Hujaagiin darlald orj hamag baidgaa duusgahaa shahsan maani hudlaa bish sh tee. Hel soyol ulamjlal ahuin soyol maani orvongooroo martagdan tovd hyatadiin ursgald hol aldaj zudersen maani ch unen.

      Хариулах

    • Зочин

      (82.132.186.40) 2018-09-09 03:52
      • 0
      • 1

      Kazakuud oorsdoo durgui bol batlah gej zugeer yah yum be? Tsaana chin hujàa nar mongolchuud bolboos hyatad garaltai geed batlah geed b.h chin.

      Хариулах

    • Зочин

      (64.119.26.244) 2018-09-08 21:55
      • 0
      • 1

      Yerunhiiduu zuv heljee.Gehdee hamgiin oirhonii tuuh bol manjiin darlal mun shude.Manjiin ued mongol barag yertuntsuus archigdah shahsan ni unen

      Хариулах

    • Би ч гэсэн түүхээ мэднэ

      (202.126.89.213) 2018-09-08 20:34
      • 0
      • 0

      Энэ түүх судлаач бололтой. Үнэн соёлгүй бүдүүлэг гудамжны танхай хог л байна. Үүнийг нийтэлсэн танай сайтыг мөн ойлгосонгүй. Үндэстэн хооронд дайн зарлаад байгаа юм уу. Ийм яс хаясан хогийн нийтлэл гэж байх уу.

      Хариулах