Х.Энхжаргалын оронд Б.Билэгт очвол нэг бодлын “Сайн", нөгөө бодлын “Муу”...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

За түмэн олон Монголчууд болон “Mongolcom.mn” сайтынхаа эрхэм уншигчдад зориулан хүргэх энэ оройн “Сайн, муу” зэрэгцсэн нэгэн чухал мэдээлэл байнам. Тэр нь юу вэ гэвэл 2016 оны долоодугаар сарын наймны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар АТГ-ын даргаар томилогдож байсан хурандаа Х.Энхжаргал ажлаа өгч, оронд нь Бригадын генерал Б.Билэгт очиж суух янзтай болоод явчихсан талаарх шинэ сонин юм. Монголын улстөрийн хүрээнд хүчээ аван дэгдэж, Засгийн газрын нэгэн чухал агентлаг болох АТГ-ыг тойрон эргэлдэж байгаа энэ оройн энэхүү мэдээлэл, хэрэг явдал нь яах аргагүй нэг бодлын "Сайн", нөгөө бодлын "Муу" зэрэгцээд явчихаж байгаа нь гайхаж алмайраад байх зүйл огтхон ч биш нь басхүү жигтэй хийгээд хачирхалтай. 

За Монголын амьдралд өдөр шөнөгүй л үргэлжилж байдаг “Сайн” талаас нь эхлэн тоймловол Монголын ард түмэнд  хэзээнээсээ "Боевик" нэрээрээ дархлагдсан Бригадын генерал Б.Билэгт АТГ-ын даргаар очвол төрийн мөнгө хулгайлан цуслаад байгаа, Монголын төрийн эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтыг “60 тэрбумын стандарт-д багтааж, түүнийгээ ч олиггүй муухайгаар, овоо дориун хэрэгжүүлж эхэлсэн өнөөдрийн эрх баригч МАН-ын том толгойтой товаришуудыг "Нам нам цохиод" "Боевик" нэрээ дахин мандуулвал их зүгээр гэдэгтэй Монголын 3.2 сая иргэдийн 90 хувь нь болох “Цалингаас өөр орлогогүй, ганц хоёр өрөө байрандаа юмуу, Баянхошуу, Толгойт, Хайлаастын хашаа хороондоо чихцэлдэн амьдарч, өдөр хоногийг өнгөрүүлэгчдийн халуун талархлыг хүлээх нь тодорхой.

Харин Монголын нийгмийг “Дээд, доод” хоёр ангилалд хуваачихсан авлига хээл хахуульч, задарсан оффшорчин, албан тушаалын наймааны хэнээтэн, төрд шургалсан дээрэмчдийн буюу “Муу муухай” талаас нь дүгнэвэл "Ажлаа хийж чадахгүй байна" гэж шүүмжлүүлсээр байгаад өөрийн саналаар өргөдлөө өгч, АТГ-ын албан хаалгыг гаднаас нь чимээгүйхэн хаачихаад явж одох гэж байгаа өнөөдрийн дарга хурандаа Х.Энхжаргалаас нүүрэндээ инээмсэглэл тодруулан, хоёр гараара тамга тэмдэгийг нь гардан авч, тэргүүндээ хүргэн залбирсаныхаа дараа, тун ч удалгүй өнөөдөр Монголын ард түмэнд аль байдгаараа муугаар хэлүүлсээр дөжирчихсөн АТГ-ын ажлыг бүр долоон дордуулж, "Хэнд ч хэрэггүй юм" болгоод хаячихвал Монголын жирийн иргэд л хохирсон дээрээ хохироод хоцрох гэм, нигууртай, нүгэл хилэнц нь бүр дааж давшгүй болно гэдэгтэй Монголын жирийн иргэд, нийгмийн “Доод” ангийхан 100 хувь санал нийлэх нь ойлгомжтой.

Тун удахгүй “Энэ ажлыг чинь би үүнээс илүү олигтой сайн хийж чадахгүй юм байна. Тэгээд ч байнга ажлаа хийж чадахгүй байна хэмээн муу муухайгаараа дуудуулж, адаг сүүлд нь хөөрхий муу охиноо төрийн албанд шургалуулссан гэж гүтгүүлж байхаар бушуухан яваад өгье” хэмээн халагдах өргөдлөө барих гэж байгаа хурандаа Х.Энхжаргал анх АТГ-ын даргаар хэрхэн томилогдож байсныг эргэн сануулчихад гэмгүй болов уу.

Тэр талаар тоймловол УИХ-ын 2016 оны долоодугаар сарын наймны өдрийн нэгдсэн чуулганы  хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргаар Ж.Энхжаргалыг томилох эсэх талаар хэлэлцэж, дэмжсэн түүхтэй. Тэрхүү чуулганд УИХ-ын 76 гишүүний 67 нь оролцож, 88.1 хувийн саналаар хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон байдаг.

Харин тэр өдрийн өглөө нь болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн дарга асан, хурандаа Ж.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг дэмжсэн юм билээ.

УИХ-ын гишүүд АТГ-ын даргад нэр дэвшсэн хурандаа Ж.Энхжаргалд санал хэлж, асуулт асуугаад л байсан байдаг. Дийлэнх гишүүд Монгол Улсаас хулгайлсан асар их мөнгийг гадаадын оффшор дансанд аваачиж нуусан этгээдүүдийн талаар нарийвчлан судлах шаардлагатайг сануулж байсан түүхтэй. Мөн зээл, төсвийн мөнгөний зарцуулалт, хууль эрхзүйн орчны талаар ч анхаарч ажиллах ёстойг ч хэлж байсан байдаг. Жишээлбэл, АТГ-т төрийн албан хаагчдын талаар гомдол өгч улмаар батлагдаагүй тохиолдолд өргөдөл өгсөн этгээд хариуцлагагүй хүлээхгүй, шалгагдсан алба хаагч цаг зав, ажлаараа хохирч үлдэж буй байдлыг таслан зогсоох ёстой талаар ч ярьцгааж байсан нь эрхэм УИХ-ын гишүүд хэзээ нэгэн цагт өөрсөд рүү нь АТГ эргээд дайрчихгүй байгаа даа гэсэн л айдас, хардлага сэрдлэгэ байсан нь ойл\гомжтой юм. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүн “Жараахай барих биш акул, тулнуудыг барих хэрэгтэ”й гэдгийг ч онцолж байсныг эргэн сануулах нь зөв болов уу.  

Харин тухайн чуулганаар АТГ-ын даргаар томилогдох нь тодорхой болоод байсан хурандаа  Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх чиглэлээр гарч байгаа Монгол Улсын хууль тогтоомж боломжийн байгаа гэж үнэлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр УИХ-д өргөн баригдаж, хараахан батлагдаагүй байна. Шинээр гишүүн болсон 76 гишүүн үүнийг судалж даруйхан баталж өгвөл авлигатай тэмцэх чиглэлээр сайжрахад дэм болно. Тиймээс эрхзүйн орчинтой холбоотой асуудлыг ажлаа авсныхаа талаар судалж, танилцсаны талаар мэдээлэл өгье” хэмээсэн байдаг.   

Тухайн үед эрх баригч МАН болон УИХ-ын залуухан гишүүн Т.Аюурсайхан “Шударга ёсыг тогтоох хүнд албыг үүрч байгааг нь сануулаад хувийн хамгаалалтдаа анхаарал хандуулан, сайн ажиллах-ыг хүссэн байдаг.

Тэгвэл хурандаа Х.Энхжаргалын оронд өнөөдөртөө Монголын жирийн иргэдийн зүгээс хамгийн их шүүмжүүлж, “Ажлаа олигтой хийж чадахгүй байна” гэгддэг АТГ-ын дараагийн даргаар томилогдох нь бараг л тодорхой болоод байгаа Бригадын генерал Б.Билигт мөн л хоёр жилийн дараа буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “Ажлаа хийж чадахгүй байгаа тул энэ нөхрийг халж өөр арай чадвартай, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чадах шударга, зарчимч нөхрийг томилох ёстой“ хэмээсэн Монголын ард түмний шүүмжлэл, эсэргүүцлийн улмаас мөн л халагдах өргөдлөө өгөөд АТГ-ын хаалгыг гаднаас нь ширүүхэн саван гарахгүйн тулд анхнаасаа л жинхэнэ “Боевик” эр хүн шиг зоригтой, шийдвэртэй ажиллах ёстой санагдана.

Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн өмнө хурандаа Х.Энхжаргал шиг л УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, зөв буруу, зоригтой, зориггүйгээрээ дуудуулах нь тодорхой билээ. Харин өнөөдөртөө асуудал “Хөшигний араар л өрнөж байгаа”-г хэлэх ёстой болов уу. Нэг ёсондоо асуудал “Хурандаа эсвэл Бригадын генералын талд шийдэгдтэл” зай ч байна, бас лай ч байна санж ээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.