Биеэ хэрхэн сайхан авч явах талаар СГЗ Д.Амбасэлмаа гуайн зөвлөгөө

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Найзуудын хамгийн их асуудаг асуулт "Эмээ чинь яаж ингэж сайхан биеэ авч явдаг юм бэ?". Үүнд хариулт болгон доорх зөвлөгөөг бэлдлээ.

1. Өглөөний ундны өмнө хийдэг 5 минутын дасгал. /70-аад оны эхээр "Хөдөлмөр" сонинд нийтлэгдэж байсан дасгалыг хайчилж аваад амьдралынхаа турш хэвшил болгосон явдал миний хамгийн зөв сонголт байсан гэж одоо ч ярих дуртай.

ЖИЧ: Хайдав гуай яг тэр дасгалыг хийдэг гэсэн шүү. Хоёр жилийн өмнөөс заалгаж аваад өглөө бүр хийдэг болсон хүний хувьд хэлэхэд "биеийн булчин, шөрмөс баярлалаа" гэхээр дасгал байна лээ. Та нар фитнесс энэ тэрд явж чадахгүй нь гэж толгойгоо өвтгөхийн оронд ядаж өглөөдөө өөртөө 5-хан минутыг зориулаад сурчих гэж хатуухан хэлнэ. Өсгийтэй гуталтай 9 давхар луу торох ч үгүй гардаг нууц нь энэ.

2. Хүүхэд байхад эмээгийнд очиход халуун саванд нь сайхан сүүтэй цай байгаадаа гээд тонгойлгох бүрт дандаа буцалсан ус байдаг байлаа. Бусад айлын эмээ нар сайхан сүүтэй цай оочоод сууж байхад манай эмээ яагаад? гэж урамгүйхэн боддог бодол маань хожим юмны зах зухаас ойлгохтой болоод ирэхийн цагт өөрчлөгдөж билээ. Эмээгийн амьдралдаа хэвшил болгосон гол зүйлүүдийн нэг нь цэвэр ус тогтмол уух.

3.Эмээ залуу байхаасаа 21.20 минутад орондоо ордог. Од, гариг, эрхэс ивээж байдаг цаг гэл үү дээ, хүүхэд байсан болохоор яг таг сайн санахгүй байгаа ч ямар ч байсан энэ цагт амрах сайн гэдгийг эмээ маань ой тоонд суулгачихжээ. Түүний хэлдэг үг "Эрт унтаж, өглөө сэрэх нь эрүүл, эрч хүчтэй байхын үндэс". Одоохондоо энэ зөвлөгөөг нь бүрэн хэрэгжүүлж чадахгүй л байна.

4.Эмээ илүүдэл жинтэй хүнд дургүй. Жаахан жин нэмэх маяг ороод ирэхээр миний охин таргалж болохгүй шүү. Ер нь хүн их идээд ирэхээр амарч хэвтэхийн түйс болж ажлын бүтээмж буурахаас гадна тархинд нь гэдсэн дэх хоолоо яаж шингээх вэ гэсэн бодол л эргэлдэнэ. Хүн ер нь хагас өлсгөлөнгийн байдалтай байх үедээ л оргил бүтээлүүдээ туурвисан байдаг юм шүү дээ гэж захина.

5.Эмээ хоолыг их нямбай хийнэ. Сүүлний өөх нимгээн хярж хэрчсэн хар шөл. Гурил нимгэн банш хийнэ. Цэвэрхэн идэнгтэй сайхан хоол хийдэгсэн. Сэтгэлээ гаргаж нямбай хийсэн хоолоо тэгж их идэхгүй. Гэдсээ биш сэтгэлээ дүүргэхийн ухааныг тэндээс л анх мэдэрч өссөн дөө.

7.Үсээ битгий орой дээр нь чанга боож байгаарай. Тэгэхээр яадаг юм бэ эмээ гэхээр толгой дээрээ хамаг арьсаа татаж боогоод эргээд задгайлах тоолонд чинь нүүрний арьс руу чинь нүүж үрчлээ нэмнэ. =》 Миний хувьд онцгой тохиолдол л биш бол нүдээ чартайтал татаад үсээ дээрээ овоолхыг урьтал болгоддоггүй. Энэ жижиг зөвлөгөө бол эмээгийн гоо сайхны бяцхан зөвлөгөөнүүдийн нэг.

8.Эмээ сувилалд амрах дургүй. Саравчин доор яригддаг даралтны эм, үе мөчний сайн эмнэлэгийн тухай хөгшчүүдээс сонсож байснаас хэдэн оюутнуудтайгаа маазарч суух нь хамаагүй дээр гэнэ. Эмээгийн амнаас залуусын орчин үеийн хэллэг унахад нээх их гайхаад байхааргүй болсон. Яагаад гэвэл өвчин, зовлон биш өөдрөг тэмүүлэл эмээг минь залуу эрч хүчтэй болгодгийг мэддэг болсон болохоор тэр.

9.Дулааны цагт ажил руугаа солионы шилэн трико цүнхлээд аваад явж байгаарай миний хүү. Энэ бол эмээгийнх нь орос сургуулиас эзэмшсэн соёл. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр паарайчихаад л өвлийн гуталтайгаа тайзан дээр тууж явах юм. Хүнд соёл гоозүй байх ёстойг үргэлж сана!

8.Нэг өдөр эмээ утас цохилоо "хаана байна" гэлээ. Эмээ даараад хоолой өвдчихөж. Гэртээ байна гэтэл. Хувцас хунараа тааруулж өмсөх чинь "хувийн зохион байгуулалт"-ын асуудал. Битгий байгууллагын ажил үрээд гэртээ хэвтээд бай гэж загнасан юмдаг. Хувцас хунараа тааруулж өмсөх, ажил хөдөлмөрт шамдахын чухлыг үргэлж сануулна.

Одоо хэр нь эмээгийнхээ зарим өмссөн туфлийг хаанаас ийм хөөрхөн гутал аваа вэ гэж асуумаар тийм гоё сонголттой бас мэдрэмжтэй. Гоёл чимэглэл, эд хэрэглэлийн донж маягийг тааруулж, тохируулахын нууцыг нь суралцсаар л явна даа.

/Үргэлжлэл бий/

Зээ охин Б.Саруул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Javzan

      (43.228.129.151) 2018-09-12 11:03
      • 0
      • 0

      Баярлалаа.Ямар сайхан зөвлөлгөө вэ.Сайхан эмээ, сайхан охинд эрүүл энх аз жаргал ерөөе.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.134) 2018-09-09 15:43
      • 0
      • 0

      Tand sain saihan buhniig hysen erooe!

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.87) 2018-09-08 18:33
      • 0
      • 0

      Баярлалаа. Гоё санагдлаа. 100 эрхмээр ярьсан зүйлс нь бас маш гоё шүү, бас цоглог гоё байсан. Сайхан зүйлсийг олонтойгоо хуваалцаж байгаа ЭМЭЭд нь болон танд сайн сайхныг хүсье.

      Хариулах

    • зочин

      (202.179.27.250) 2018-09-08 16:05
      • 0
      • 0

      Амбасэлмээ гуай маш түүхтэй амьдрал туулсан, зарчимч чанга хатуу, тэхдээ хөгжилтэй хүн санагдсан. 100 эрхмээр ч гэсэн донжтой л харагдана лээ. танд урт удаан наслахыг ерөөе

      Хариулах