Х.Баттулга: “Бөхийн өргөө бүх ард түмний өмч болох ёстой”...

Twitter Print
2018 оны 09-р сар 08-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөрхөн Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлж, Монголын ард түмний өмч болгох асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн билээ.

Одоохондоо Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ болон Дархан аварга Х.Баянмөнх, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын хэсэг бүлэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, Монгол бөхийн өргөөнд эзэн сууж, ихээхэн өмч хөрөнгөтэй болох гэсэн сувдаг шунахай этгээдүүдийн тэмцлийг зогсоох ёстой гэж үзсэн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх саналаа Ерөнхий сайдад илгээжээ. Уг нь бол монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутааж, Монголын Үндэсний бөхийн холбоог өөрсдийнхөө өмчлөл болгох гэсэн тэдгээр хүмүүсийн тэмцэл эрс ширүүссэнтэй холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сард зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст албан бичиг хүргүүлж байснаа ч дурдсан байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо болон Монгол бөхийн өргөөнд эзэн сууцгаахаар булаацалдан тэмцэлдсээр байгаа УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ болон Дархан аварга Х.Баянмөнх нарт явуулсан тэрхүү Албан бичигтээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, Хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх” сануулга хүргүүлсэн ч өнөө хэр нь үр дүнд хүрээгүйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдад явуулсан Албан бичигтээ дурджээ. Иэгээд ч тэмцэлдэгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ирсээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч өгүүлсэн байна.

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд явуулсан Албан бичигт “Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэдгийг онцолсон байна.  

Түүнчлэн албан бичигт,“Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгыг дуусгахад шаардагдаж байсан 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдгийг ч дурджээ. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байх ёстойг ч  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү Албан бичигтээ цохон тэмдэглэжээ. 

Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн дээрх Албан бичигт “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдгийг онцлон анхаарах ёстой.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байгаа” талаар албан бичигт дурдсан байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн дагуу Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг анхаарлаа хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг хүссэн байна.

Ер нь бол Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аваргууд амьд сэрүүндээ өнөөдрийн Х.Баянмөнх аварга шиг Монголын Үндэсний бөхийн холбоог өмчлөн авах, Монгол Бөхийн өргөөнд эзэн суухын төлөө ингэтлээ үхэлдэн тэмцэлдэж, өөрийнхөө "Хуучин хүргэн, өнөөдрийн хууль тогтоогч" А.Сүхбат тэргүүтнүүдийг удирдан заргалдаж, "Хуулийг гууль болгож" яваагүй түүхтэй билээ. 

Тэгээд ч одоо удахгүй Ерөнхийлөгчийн дээрх зүй ёсны санал, хүсэлтийн дагуу Монгол Улсын засаглалын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой бодитой шийдвэрээ гаргаж Монгол бөхийн өргөөг хувьчлан авч, ихээхэн өмчийн эзэн болохоор шунахайран дайрсаар байгаа дээрх этгээдүүдийн ховдог, хохимой санаархлыг “Тас цохих” нь тодорхой болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • бӨХ СОНИРХОГЧ

      (203.91.115.243) 2018-09-10 17:10
      • 0
      • 0

      мАШ ЗӨВ БАЯНМӨНХ ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧ НАРААС АРД ТҮМНИЙХЭЭ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ.

      Хариулах

    • Булган

      (122.201.22.72) 2018-09-08 19:10
      • 0
      • 0

      Бөхийн өргөөг төр мэдэлдээн авах нь зөвөө.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.113) 2018-09-08 08:27
      • 0
      • 1

      Чинбат Баянмөнх тэргүүтнүүд хууль ёсны байгууллага нь ч биш. Өмчлөгч нь ч биш. Өмчийг булааж авахыг санаархсан дээрэмчид. Өгөх эсэх талаар хууль ёсны байгууллага нь дуугараагүй байхад өмнүүр нь ор битгтй өмчийн эзэн мэт авирла.

      Хариулах

    • Нам бус

      (146.198.197.4) 2018-09-08 06:49
      • 0
      • 1

      Зев шийдвэр гаргажээ. Шунал гэж аймшигтай юм бнаа. Айж ичдэггvй болгодог юм байна. Энэ хэдэн бехчvvд Mонголчуудын спорт-т хайртайгаар нь далимдуулж vл хедлех херенгетэй болох санаатай.

      Хариулах

    • chimgee

      (103.10.22.66) 2018-09-07 15:12
      • 0
      • 2

      ard tumni handivar bosson orgoog neg huniisuvdag setgeld yavch ogch bolohgui uls avah tumen zov

      Хариулах