Т.Тулга маргааш аваргын төлөө барилдана...

Twitter Print
2018 оны 09-р сар 06-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий 65 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийн Азийн аварга, 2018 оны “Тахтийн цом” ОУТ-ий аварга, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга аваргын төлөө барилдахаар боллоо. Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи нарыг ялаад байсан тэрбээр дөнгөж сая хагас шигшээ барилдаанд манайхны эчнээ танил Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялсан юм. Т.Тулга өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай маргааш алтан медалийн төлөөх барилдаанд хүч үзнэ.

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.