Анаболик стеройд гэж юу вэ...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Анаболик стеройд нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон”юм. Уг дааврыг нийлэг аргаар гаргаж авахдаа андрогены үйлчилгээг бууруулж, анаболитик идэвхийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэдэг.

Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг. Эмнэлгийн заалтаар буюу эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус” байдаг.

Монгол Улсад БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна. Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна.

Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд 2 дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна. Хамгийн гол нь, сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг. Элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл болдог байна.

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.