ӨвөрМонголын Суртал ухуулгын Газрын дарга ноён Бай Юиганы найрсаг үгс...

Twitter Print
2018 оны 09-р сар 06-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Соёлын төв өргөөний Үндэсний галарейд нээлтээ хийсэн “Хятадыг танин мэдэх, Хятадын ӨвөрМонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” нь энэ сарын 8-ныг дуустал Улаанбаатар хот болон Өмнөговь, Дундговь аймгуудад үргэлжилж, цэцэглэн хөгжиж байгаа БНХАУ-ын ард түмний аж амьдрал, соёл, аялал жуулчлалын өнөөдрийн хөгжил цэцэглэлтийн талаар тодорхой үзүүлэн таниулж, Монголын ард түмэнд “Олон зуун жилийн сайн хөршийн харилцаатай явж ирсэн” Хятад орны өнөөгийн аж амьдралын сайн сайхан талыг иж бүрнээр сурталчлахаа илэрхийлсэн билээ. Өчигдөр “Туушин” зочид буудлын дөрвөн давхарт болсон ӨвөрМонголын “Одон” телевиз болон Монголын ТВ-2 телевизүүдийн хойшдын олон жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ӨвөрМонголын өөртөө Засах орны Суртал ухуулгын Газрын дарга ноён Бай Юиган Монголчууд бидний чихэнд найрсаг сайхан сонсогдох, манай эх орны хойшдын хөгжил дэвшилд ч тус нэмэртэй нь тодорхой олон сайхан мэдээллийг дуулгасан юм. Тэдгээрээс түүвэрлэн уншигчдынхаа сонорт хүргэе хэмээн бодлоо. Тэрээр үгийнхээ эхэнд “Хөрш орнуудын Соёлын солилцоо нь ард түмнүүдийнх нь сэтгэлийг ойртуулж, ойлголцлыг ахиулан, найрамдлыг улам гүнзгийрүүлдэг. Энэ удаагийн Хятад орныг танин мэдэх, Хятадын ӨвөрМонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол БНХАУ-Монгол Улсын удирдагч нарын Хүмүүнлэгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлэх тухай маш чухал нэгдмэл ойлголтыг хэрэгжүүлэх, Хятад-Монголын соёлын солилцоог гүнзгийрүүлэн ахиулах нэгэн чухал арга хэмжээ нь ӨвөрМонголын “Одон” телевиз болон Монголын ТВ-2 телевизүүдийн хойшдын олон жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ гэж ойлгож болно.

Мэдээж өнөөдрийн энэхүү хоёр телевизийн хойшдын олон жилийн хамтын ажиллагааны гэрээнээс гадна урлаг соёлын үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино үзүүлбэр, ӨвөрМонгол эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, сургуулиуд хоорондын сурагч, оюутан солилцоо, спортын хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондын форум зэрэг олон арга хэмжээг дурдах нь зүйтэй болов уу. Эдгээр нь нийлээд адил бус өнцөг, адил бус талаас нь нэн шинэ үеийн БНХАУ-ын нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжил болонХүмүүнлэгийн заншлыг сайтар дэлгэн харуулахад энэ удаагийн ӨвөрМонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн гол зорилго оршиж байгаа юм. Бүр тодорхой хэлвэл ӨвөрМонголын Соёл, аялал жуулчлалын олон арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын ард түмэнд Хятад орныг нэн сайн таниулан мэдүүлэх, Хятадын ӨвөрМонголыг гүнзгий ойлгон мэдрэх, соёлын солилцоо нь Хятад-Монгол хоёр улсын ард түмнүүдийн уламжлалт найрамдлыг зузаатгах нэгэн их сурталчилгаа, нэгэн их гэрэлтэй үзэсгэлэнт Солонго татах нь тодорхой гэж ойлгож болох юм.  

Нөгөөтэйгүүр удахгүй Хятад-Монгол хоёр улсын хооронд дурайж эхлэх “Нэг бүс нэг зам” нь “Торгоны замын эдийн засгийн бүс” болж” “ХХI зууны далайн Торгоны зам”-ын хураангуйлсан нэр гэж ойлгох хэрэгтэй. 2013 оны 9-10 сард БНХАУ-ын дарга Си Жиньпин Төв Ази болон Зүүн өмнөд Азиар айлчлах явцдаа тухайн улс орнуудтай хамтран “Торгоны замын эдийн засгийн бүс”, “ХХI зууны далайн Торгоны зам”-ыг бүтээн босгох санаачлагыг тус тус дэвшүүлсэн байдаг. Си Жиньпин даргын дэвшүүлсэн уг санаачилга нь “Төрийн бодлогоороо зөвшилцөн холбогдох, Гадаад худалдааг хөнгөрүүлэн холбогдох, Хөрөнгө мөнгөний эргэлтээр холбогдох, Ард түмнүүдийнхээ нөхөрлөлөөр холбогдох”-ыг гол агуулгаа болгон хэрэгжүүлэх, “Хамтаар хэлэлцэж, хамтаар бүтээн босгож, хамтаар үр ашгийг нь хүртэх”-йиг үндсэн зарчим болгож”Эрх ашгийн цогц нэгдэл, Хариуцлагын цогц нэгдэл, Хувь заяаны цогц нэгдэл”-ийг бий болгож, замын дагуух улс орнуудын хөгжил цэцэглэлт, ард түмнийх нь амьдралыг бодитойгоор чинээлэг болгох үндсэн зорилготой гэдэг нь ойлгомжтой юм.

Цаашид “Нэг бүс, нэг зам” нь бүтээн босголтын энх тайвны зам, Хөгжлийн зам, Нээлттэй хөгжлийн зам, Шинийг бүтээх инновацийн зам, Соёлын зам болох учиртай. “Нэг бүс, нэг зам” санаачлага нь оролцогч бүх талуудын хамтын эрх  ашигт нийцэж, бүс нутгийн болон дэлхий ертөнцийн хамтын ажиллагааны урсгалыг түргэтгэж, замын дагуух улс орнуудын идэвхтэй дэмжлэгийг авсаар байгаа билээ.

Нэгэн баримтыг онцлоход 2016 оны эцсийн байдлаар дэлхийн 100 гаруй улс орон, Олон улсын байгууллагууд, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцон дэмжихээ илэрхийлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Аюулгүйн зөвлөл зэргийн томоохон шийдвэрүүдэд “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтын агуулга, зорилгыг тодорхой тусгасан байдаг. “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь нарийвчлан судалвал бүтээн байгуулалт нь үзэл санаанаас үйл явц, хүсэл зорилгоос бодит байдал болон хөгжиж, бүтээн байгуулалтын арвин их үр дүнг буй болгож эхлээд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Дэлхий нийтийн нэгээхэн том хэсгийг хамрах энэхүү “Нэг бүс”нэг зам”-ын агуу их бүтээн байгуулалт нь хөрш зэргэлдээх олон зууны гүнзгий сайн хөрш Монгол Улсын хөгжил цэцэглэлт  болон Монголын ард түмэнд ч ихээхэн сайхан үр нөлөөгөө үзүүлж, БНХАУ-ын дарга Си Жиньпиний бодит төлөвлөгөө амьдралд хэрхэн гялалзтал нөлөөлж, сайхан үр дүнгээ үзүүлэхийг та бид удахгүй шимтэн харах нь тодорхой билээ.

Энд бас нэгэн зүйлийг онцлоход 2100 гаруй жилийн өмнө Хятадын Хан улсын төрийн зүтгэлтэн Жан Чань хоёр ч удаа өрнө зүгт аялж, Хятад болон Төв Азийн улс орнуудын найрамдал, нөхөрлөлийн Евро-Азийг холбосон их Торгоны замыг нээсэн түүхтэй. Түүх сөхвөл олон зуун жилийн турш энэхүү эртний Торгоны замаар олон улс орнуудын ард түмэн найрамдал, нөхөрлөлийн зузаан түүхээ бичилцэж ирсэн байдаг. Ази-Европын улс орнуудын эдийн засгийн харилцааг улам л нэгтгэн нягтруулж, харилцаа хамтын ажиллагааг нь улам гүнзгийрүүлэх, хөгжлийн шинэ орон зайг улам өргөтгөх зорилгоор 2013 оны есдүгээр сарын 7-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит Их сургуульд урилгаар илтгэл тавих үедээ анх удаа шинэлэг хамтын ажиллагааны хэлбэр, Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтаар цогцлоон бий болгох, нэг улсын амжилт бүтээлийг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэн хүртэцгээж, хамтын ажиллагааны жимээс хөгжлийн зам болгон өргөжүүлж, бүс нутгийн томоохон хамтын ажиллагааг бий болгох санаачилга дэвшүүлсэн байдаг. Торгоны замын эдийн засгийн бүс нь дорно зүгт Ази Номхон далайн эдийн засгийн тойрогт бат сууриа тавьж, өрнө зүгт хөгжингүй Европын эдийн засгийн тойрогтой нэгдэж, “Дэлхийн хамгийн урт, хөгжлийн их нөөц бололцоо бүхий хамгийн том эдийн засгийн коридор” болох нь тодорхой болоод байгаа юм. Мэдээж энэхүү том бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа хөрш зэргэлдээх Монгол Улсын ХХI зууны бүтээн байгуулалтыг түргэтгэж, эдийн засгийг нь ч эрчимтэй хөгжүүлэхэд бодит хөдөлгүүр, хөрөнгө оруулалт болж, Монголын ард түмний аж амьдралыг эрс дээшлүүлэхэд томоохон хөдөлгүүр болох нь ойлгомжтой тодорхой гэдгийг эцэст нь тэмдэглэхийг хүсч байна. Ингээд олон зууны сайн хөрш, итгэлт түнш Монгол Улс болон Монголын ард түмэнд эдийн засгийн үсрэнгүй хөгжил цэцэглэлтийг хүсч, хамтын хүчээр гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээхийн ерөөл дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу, баярлалаа” хэмээсэн юм.

Мэдээж хөрш зэргэлдээх үндэс  язгуур нэгт ӨвөрМонголын өөртөө Засах орны Суртал ухуулгын Газрын дарга ноён Бай Юиганы дээрх чин сэтгэлийн халуун дулаан үг, мэндчилгээ нь эрхэм уншигч таны таалалд нийцсэн болов уу хэмээн найднам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.