Зургаан настнуудын гэрийн даалгавар

Twitter Print
2018 оны 09-р сар 09-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Гэрийн даалгавар бол үзсэнээ бататгах, хүүхдийг үүрэг хариуцлагатай болгох, бие дааж сурах гэх мэт давуу тал ихтэй. Гэвч дөнгөж сургуулийн босгыг алхаж ороод буй 6 настнуудын хувьд гэрийн даалгавар гэдэг зүйл аав ээж, ах дүү, айл хөршийг ч хамарсан айхтар том АЧАА болдог билээ. Чухамдаа ч 6 настнуудад гэрийн даалгавар хэрэггүй. Тэд эрт унтаж, эрүүл хооллож, ном уншиж, тоглож, аав ээждээ туслаж, аливааг шалгааж байцааж байхдаа хөгждөг үе нь, нас нь. Ялангуяа эхний зургаан сар сургууль гэдэг газар, багш гэдэг хүн, хамт олонд дасах цоо шинэ зүйл хүүхдийн сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлж буй үед нь оюуны ачааллаас улам чөлөөлж өгөх нь чухал байдаг. Гэвч манай улсын сургалтын хөтөлбөр, нэг ангид оногдох хүүхдийн тоо гэх мэт олон шалтгаанаас нэгдүгээр ангиасаа л гэрийн даалгаварт дарагдахаас гарцаагүй нөхцөлд гэрийн даалгавар хийлгэх багахан зөвлөгөөг хүргэе.

-Хүүхэд даалгавар хийхэд тохиромжтой өрөө буюу булан хэрэгтэй. Тэр хэсэгт нь тогтмол агааржуулалт хийх. Даалгавар хийж байх үед аав ээж гэрт байгаа хэн бүхэн зэрэгцэж зурагт үзэж, утсаа ухахгүй даалгавар хийхийг дэмжиж дор бүрээ хийх ёстой бичиг цаасны ажлаа хийх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд бүгд хамтдаа сурч байна, хийж байна гэж бусдаас урам авдаг.

-Хүүхдийн анхаарал төвлөрөлт 15~20 минут л байдаг тул даалгаварыг 15 минут хийлгээд 5 минут гарын дасгал хийлгэх, сонирхолтой зүйл ярих, ус уулгах, 00 орох гэх мэт дунд нь завсарлуулаарай. Заавал шүү.

-Болж өгвөл даалгаварыг хэцүүгээс нь хийж байвал зүгээр байдаг. Хийж байх үедээ алдвал "зүгээр ээ дараагийнх дээрээ заавал хичээгээрэй, одоо яг болж байна" гэх мэт урмаар дэмжиж туслах. Алдсаны тоогоор уурлаж бухидвал та ч, хүүхэд ч даалгавараас халширдаг болно.

-Танай гэр бүл 1-р ангийн 6 настантай л бол хэн нэг нь түүнд заавал цаг гаргаж туслагч дэмжигч нь болоорой. Тэгэж чадвал хүүхэд 2-р ангиасаа бие даагаад явчихна. Эс тэгвэл 12 төгстөл нь ДААЛГАВАРАА ХИИСЭН ҮҮ, ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭЧ ЭЭ гэж зууралдана шүү

-6 настны гэрийн даалгавар бол ГЭР БҮЛИЙН ДААЛГАВАР гэдгийг ойлгоорой.

Г. Төмөрзаяа, БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.