МУГТ П.Орхоны алтан медалийг хураалаа

Twitter Print
2018 оны 09-р сар 06-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

“Жакарта, Палембан-2018” Азийн спортын XVIII наадмын хоёр дахь өдөр нь чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон Кыргизстаны бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн болсон баярт үйл явдал болсон билээ. 

Харамсалтай нь Монгол Улсын гавъяат тамирчин, 2017 оны дэлхийн аварга, Цэргийн дэлхийн аварга, Европын цуврал тэмцээнүүдийн аварга, 2018 оны гуравдугаар сарын эхээр Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Иван Ярыгины “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга П.Орхон саяын Азийн спортын ХVIII наадамд түрүүлэхдээ хүчтэй сэргээш хэрэглэсэн нь илэрч, "А болон Б сорьц"-оор батлагдсанаар түүний алтан медалийг хураасан тухай Азийн олимпийн хорооны мэдэгдлийг үндэслэн өчигдөр буюу 2018 оны 9-р сарын 5-ны өдрийн гадаадын хэвлэлүүд мэдээлжээ. Азийн олимпийн хорооноос гаргасан албан ёсны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Азийн Олимпийн хорооны мэдэгдэлд дурдсанаар Жакартад болсон Азийн спортын 18-р наадамд алтан медаль хүртсэн Монгол улсын тамирчин П.Орхоноос 8-р сарын 20-нд авсан шинжилгээгээр хориотой бодис илэрсэн тул Азийн наадамд гаргасан амжилтыг хүчингүй болголоо хэмээн дурджээ. 

Түүний шээснээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон станазолол бодис илэрсэн талаар Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны сайт дээр мэдээлсэн байна. 1974 онд Олон улсын олимпийн хороо болон Олон улсын Атластикын холбооноос станозолол болон бусад синтетик бодисуудыг хоригложээ. 

Энэ жил 25-хан настай, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга,  Цэргийн дэлхийн аварга, Азийн аварга Монгол Улсын гавъяат тамирчин П.Орхон нь Аваргуудын академи болон “Алдар” спорт хорооны бөх бөгөөд түүний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон түүний төрсөн ах Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаяр нар ажиллаж, түүнийг дээрх том амжилтуудад хүргэсэн гавъяатнууд билээ. ОХУ-ын алдарт бөх, олимпийн гурван удаагийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын гурван удаагийн аварга П.Орхон ийнхүү Азийн наадамд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож алтан медалиа хураалгаснаар Олимп, олон улсын тэмцээнд оролцох эрхээ удаан хугацаагаар хаалгах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Хэрвээ аль нэгэн бөхөөс ч юмуу, өөр бусад тамирчдаас хүч тэнхээ нэмэх үйлчилгээтэй сэргээш, ямар нэгэн допинг илэрсэн тохиолдолд тэмцээнд оролцох эрхийг нь гурван жилээр хасах хэцүүхэн шийтгэл ноогдуулдаг нь Олон улсад дагаж мөрддөг хууль, дүрэм билээ. 

Парисын ДАШТ-нд түрүүлсэн амжилтаа үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас Монгол Улсын гавъяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртсэн П.Орхон тийнхүү чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорсон билээ. Бүр тодруулвал эмэгтэй шигшээ багийн алдартнууд болох Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавъяат тамирчин С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулсан гавъяатан байсан.

Тэгээд ч П.Орхон гавъяат 2017 онд дэлхийд босоо байж, тухайн жилийнхээ найм дараалсан түрүүгээ хүртэж, Литвийн Клайпеда хотод болсон 32 дахь удаагийн Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байсан нь 2017 оны есдүгээр сарын 22-нд болсон тэмдэглэлт ялалт байсан юмдаг. Урьд нь тэрээр 2014 оны Цэргийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан байдаг. Харин Литвийн тэмцээнд түрүүлснээр Монгол Улсын гавъяат тамирчин П.Орхон нь чөлөөт бөхийн төрөлд Цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болсон билээ. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байсан бол Литвийн тэмцээн түүнтэй хамт Г.Отгонжаргал  түрүүлсэн байдаг.

 

Алдарт бөх Иван Ярыгиний “Алтан Гранпри”-д Японы домогт бөх, олимпийн гурван удаагийн аварга, 10 удаагийн дэлхийн аварга Каори Ичог дэлхийд анх удаа 10:0-оор “Бут ниргэж” аваргалж байсан Монголын энэ цагийн амьд домог, гавъяат тамирчин П.Орхон ийнхүү 2020 оны Токиогийн олимпод оролцох эрхгүй болж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Би

      (49.173.192.64) 2018-09-06 22:48
      • 0
      • 2

      Солиорох юмаа Батцэцэг юу гэж тийм юм хийх вэ дээ. Хийдгээ хийгээд авах цолоо авчихсан охин шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.227) 2018-09-06 21:23
      • 0
      • 1

      Батцэцэгийг хоролсон гд бсан тм бол үнэний төлөө алалцах хэрэгтэй тм биш болоод дуугүй бга юму

      Хариулах

    • Irgen

      (182.160.36.141) 2018-09-06 12:27
      • 0
      • 1

      Yamar haramsaltai yum be. Kui mun ORK bnaa, ilreh ni oilgomjtoig medseer baij yund naidaj huchtei sergeesh heregledeg bnaaa, sonin yum????

      Хариулах

    • Зочин

      (99.248.197.144) 2018-09-06 11:59
      • 1
      • 2

      Энэ сэтгүүлч нөхөр юм бичиж чаддаг гар уу? Бахдалтай нь аргагүй зарлаж, дүгнэж, ирээдүйг нь тодорхойлж бариад л...

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.69) 2018-09-06 13:36
      • 0
      • 1

      Чи нэг сайхан бичээдхээч. Яах аргагүй үзүүлсэн амжилтыг нь бичиж. Үүний төлөө бүхнийг үгүйсгэж болохгүй биз дээ.

      Хариулах