Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

Twitter Print
2018 оны 09-р сар 05-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-наас оруулсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм.

Энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна.

Эдгээр 22 газар нь 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч буй. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 27. сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь нь тусгай хамгаалалтанд багтаж байна.

Өргөтгөлөөр:

- Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

- Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,

- Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

- Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,

- Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

- Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

- Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,

Шинээр:

- Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

- Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,

- Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Энэ удаа голдуу гол цөөрөм, цэнгэг устай газруудыг тусгай хамгаалалтанд авчээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.