Х.Тэргэлийн "Эргэж бүү хар" ном уншигчдын гар дээр очлоо

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Эх орноосоо алс Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэлийн "ЭРГЭЖ БҮҮ ХАР" нэртэй шинэ ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номонд түүний өөрийн туулсан амьдралд тохиолдсон урвалт шарвалт, үзэн ядалт, хараал жатга, мөн хүний газар амьдрах гэж зүтгэж буй хүмүүст учирдаг саад, зовлон бэрхшээл, амьдралын эрээн бараан, гунигтай баяртай олон зүйлсийн тухай өгүүлжээ.

Харийн нутагт ажиллаж, амьдрахын зэрэгцээ олон жилийн турш өгүүллэг, нийтлэл, яруу найргаа орхилгүй туурвисаар ирсэн яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэлийн шинэ ном ийнхүү уншигч таны гар дээр очиж байна. 

Энэхүү шинэ номыг өлгийдөн авах ёслол 9 сарын 13-нд 17 цагт Интерном номын дэлгүүрт болох юм байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.