Зан араншингийн ялгаанд хүний бага насны үе нөлөөлдөг

Twitter Print
2020 оны 10-р сар 14-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Аав нь ээжид нь сайн ханддаг айлын хүү гэр бүл болоод эхнэртээ аавынхаа адил ханддаг. Ээжийн хувьд охиндоо тийм ханддаг бол охин нь гэр бүлдээ мөн адил хандана.

Зан араншингийн ялгаанд хүний бага насны үе нөлөөлдөг. Багадаа зодуулж, загнуулж өссөн хүн том болоход хэн нэгэн хүн зодох, загнах гээд байгаа юм шиг бодогдоод байдаг байна. Багадаа эцэг нь чанга хүмүүжүүлж өссөн охин (эхнэр) гэр бүл болоод нөхрийнхөө дэргэд хөдөлж чадахгүй юм шиг байдаг. Эхнэр, нөхрийн харилцааны хэвийн тэгш бус байдал хүүхдийн чинь бага насанд хүчтэй нөлөөлж, сайн хийгээд муу ул мөрөө үлдээдэг.

Энэ талаар нэгэн жишээг дурдъя.

Нэгэн айлын нөхрийг бага байхад зүггүйтээд болохгүй болохоор нь “Харанхуй өрөөнд хорино шүү” гэдэг байжээ. Хүүхэд байх үедээ гэрийнхээс нь үзүүлж байсан энэхүү шийтгэл нь нөхөр болсон үед уламжлагдсан аж. Нэгэн өдөр эхнэр нь хүүхдээ зүггүйтээд байхаар нь санаандгүй “Харанхуй өрөөнд хорино шүү” гэчихжээ. Үүнийг нөхөр нь сонсоод эхнэртээ: “Хэрэв хүүхдийг харанхуй өрөөнд хорих юм бол...” гээд уурласан. Ингээд эхнэр, нөхөр хоёр хоорондооо муудалцав.

Нэгэн охиныг бага байхад нь ээж нь ажлаасаа нар жаргасанаас хойш эсвэл харанхуйгаар ирдэг байжээ. Энэ нь уг охиныг эхнэр болсон үед уламжлагдаж нөхрийгөө оройтож ирэхэд нь дургүйцэж “Хаагуур яваад ирэв” гэдэг болжээ. Бараг л харддаг болсон байна.

Бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийн гол онцлог:

- Энэ үед хүүхэд хэлд орох учраас анхнаас нь зөв хэлүүлж сургах. Ингэхийн тулд түргэн хэллэг цээжлүүлэх, хэл яриаг нь зүгшрүүлэх

- Зөв зан үйл, хөдөлгөөн зааж сургах, богино шүлэг, үлгэр цээжлүүлэн хэл яриаг хөгжүүлэх

- Чадах зүйлийг өөрөөр нь хийлгэж сургах

- Юм бүхний учрыг шалгаах учир уцаарлахгүй тэвчээртэй сонсч, уйгагүй тайлбарлаж өгөх

- Сайн муу, сайхан муухай, үйл явдлыг үлгэрий баатруудаар илэрхийлэн ойлгуулах

- Хэт эрхлүүлэхийг хориглох

- Тоглоом нэг чухал арга хэрэглүүр болдог

Др. Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.