Хүүхдийн биеийн дархлааг хэрхэн сайжруулах вэ?

Twitter Print
2019 оны 02-р сар 18-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Товчхондоо хүний биеийн дархлаа нь өвчин эмгэг үүсгэдэг олон төрлийн халдваруудыг авахаас хамгаалах чадвар гэж ойлгож болно. Бүхий л эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл чийрэг, дархлаа сайтай байж, бага өвчилж байгаасай гэж хүсдэг. Тийм учир энэ удаад хүүхдийн дархлааг хэрхэн дэмжиж сайжруулах талаар танилцуулъя.

Хүүхдүүдийн биеийн дархлаа тодорхой давуу болон сул талуудтайн улмаас олон төрлийн халдварын эсрэг их мэдрэмтгий байдаг.

Хүүхдийн дархлаа сулрах таван шалтгаан!

Үүнд:

1. Буруу хооллолт; 

2. Стресс;

3. Витамин буюу амин дэмийн дутагдал; 

4. Нойргүйдэл буюу хангалттай амарч чадахгүй байх

5. Экологийн цэвэр биш орчин.

Экологийн цэвэр бус нөхцөлд амьдардаг, бохирдсон агаараар үргэлж амьсгалдаг, хичээл номын ачаалал ихтэй, найз нөхөд, гэр бүлийн харилцаа муу гэх мэт нөхцөлүүдэд байх нь хүүхдүүдийг байн байн өвчлөх томоохон шалтгаан болдог. Эдгээр нөхцөлүүдэд зөв тохиромжтой өдрийн дэглэм болон олон төрлөөр баяжуулсан хоолоор тогтмол хооллох нь чухал.

Витамин буюу амин дэм нь хүүхдийн дархлааны системд онцгой үүрэг хүлээдэг!

Жишээлбэл: Төмөр, фолийн хүчил, В12 нь цус багадалтаас сэргийлнэ. Витамин А нь нүдний харааг сайжруулна. Витамин Д нь яс шүдийг бэхжүүлж, “В” комплекс витамин нь хүүхдийн дархлааг бэхжүүлж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, хоол хүнсийг энерги болгох, биеийн өсөлт бойжилтонд нөлөөлөх ба цайр нь биеийн дархлааг сайжруулна.

Хүүхдийн биеийн дархлаа нь элдэв халдваруудын эсрэг идэвхтэйгээр тэмцэхдээ амин дэм, эрдэс бодисын зарцуулалтаа ихээр нэмэгдүүлдэг. Иймээс хэрвээ таны хүүхэд амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс зэргийг идэхдээ тааруу, дургүй бол амин дэмүүд, эрдсээр баялаг хүүхдэд зориулсан мулт витаминуудыг хоолтой зэрэгцүүлэн хэрэглүүлээрэй.

Өнөөдөр олон төрлийн вакцины тусаар дэлхийн сая сая хүүхэд багачууд элдэв ноцтой өвчнүүдийн эсрэг байгалийн дархлааг өөртөө үүсгэсээр байгаа билээ. Эцэг эхчүүддээ хандаж зөвлөхөд шаардлагатай вакцинжуулалтанд цаг хугацаанд нь хамрагдаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Vitabiotics Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.