Нойр сайтай байх аргууд

Twitter Print
2023 оны 08-р сар 02-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Нойр сайтай байх аргууд:

1. Унтахаас өмнөх 2-3 цаг юм идэхгүй байгаарай.

2. Унтахаас өмнөх 8 цаг кафейн ихтэй цай, кофе бүү уу. 

3. Унтахаас өмнөх 4 цагт хүчний дасгал бүү хий.

4. Унтахаас өмнөх 3 цаг сахартай юм бүү ид. Сахар бол тархийг асаадаг түлш юм. 

5. Зуу татаад нам унтдаг гэдэг шал худлаа. Бие ядарч сулбайдагч, тархи ажилласаар байдаг.

6. Магни (magnesium) том хүний тунтай уу. Гадил жимсэнд их бий.  Магни бол тархи, биеийн булчинг амраагч эрдэс юм. Аптек болгонд байгаа дөө. Оройн хоолны дараа уудаг шүү. 

7. Нойрны чанар өрөөний температураас маш их хамаатай. Сэрүүн тусмаө сайн. 22 градус дээр, эсвэл илүү сэрүүнд сайн унтана. Өөрөө туршаарай. 

Нойр дутуу явах нь тархинд муу нөлөөтэй байдгийг сана: 

1. Мартамхай болдог.
2. Хариу үйлдэл удааширдаг. 
3. Яаруу, сандруу болдог. 
4. Бухимдал, ууртай болдог гэнэ дээ. 

Үдээс хойш нойр хүрээд байвал ингээрэй. Япончууд ингэдэг гэнэ:
 
1. Хоолоо удаан зажилж ид. 

2. Гэдсээ дүүртэл идэхгүй байх. 80% цадсан мэдрэмжтэй ид.

3. Шингэн юм сайн уу. Хүний тархины 73% нь ус. Шингэний дутагдал, энергийг бууруулдаг.

4. 25 минут фокуслаж, 5 минут амрах аргыг хэрэгжүүлээд үз. Помодоро гэдэг алдартай арга.

5. Боломжтой бол байнга суухаас зайлсхийж, өндөр ширээн дээр хааяа зогсож ажлаа хий.
Б.Идэр-Од

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.