Дэлхийн JCI байгууллагаас Ч.Ганжавхланг дэлхийн шилдэг 10 залуугийн нэгээр тодруулжээ

Twitter Print
2018 оны 09-р сар 02-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн JCI байгууллагаас шалгаруулдаг TOYP /JCI Ten Outstanding Young Persons of the World/ -д Монгол улсаас анх удаа Ч.Ганжавхлан шалгарсан байна. 

Жил бүр JCI байгууллагаас зохион байгуулдаг “JCI Ten Outstanding Young Persons of the World” нь JCI байгууллагын эрхэм зорилгод нийцсэн, нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлтийг авчирсан идэвхтэй залуу иргэнийг шалгаруулдаг билээ.

Энэ удаа Дэлхийн өнцөг булан бүрд эерэг өөрчлөлтийг бий болгож буй 24.500 идэвхтэй иргэн шалгаруулалтад оролцсон ба шилдэг 20 хүнийг шалгаруулан, түүн дотроос шилдэг 10 идэвхтэй иргэнийг шалгаруулж JCI байгууллага албан ёсоор зарлажээ. 
https://jci.cc/news/31865

Түүхээс дурдвал С.ЗОРИГ (1992 онд JCI Japan TOYP Award for Recognition for Public Service), Н.ЗОЛЖАРГАЛ (1993 онд JCI Japan TOYP Award for Recognition for Economic Service) нар JCI Япон байгууллагын TOYP-д шалгарч байсан юм.

Харин Ч.Ганжавхлан нь JCI Монгол байгууллагын “TOYP 2017” шагнал гардуулах ёслолын “Дэлхийн энх тайван, хүний эрх, хүүхдийн төлөөх амжилтууд” номинацад шалгарсан ба 3 дугаар сард JCI Монгол байгууллагын 2018 оны Хөтөлбөр шагналын хорооноос JCI байгууллагад материал бүрдүүлэн өгч 2018 оны 8 сарын 31-ны өдөр 10 шилдэг гишүүний нэгээр JCI Монгол байгууллагын гишүүн Чадраабал овогтой Ганжавхлан шалгарснаар Монгол Улсаас анх удаа JCI байгууллагын (TOYP) шилдэг залуугаар шалгарч байгаа юм.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.242) 2018-09-02 19:03
      • 0
      • 0

      Христийн хүү

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.137) 2018-09-12 16:27
      • 0
      • 0

      Yгvй дэ, авилгачны хvv. Ганжавхлангийн ээж нь Шийлэгдамбатай хамт авилга авсан егсен гж шийтгэгдсэн Ганчимэг юм, тэр vед ЭМЯны терийн нарийн бсан

      Хариулах