Драмын театр, Бльюмон төвийн зогсоолуудыг буулгаж, амарч зугаалах орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгууллаа

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн засаг дарга С.Батболд Улсын драмын эрдмийн театрын ард тал, Блюмон төвийн зүүн талын төлбөртэй зогсоолуудыг татан буулгах тухай захирамж гаргаж, иргэд амарч, зугаалах ая тухтай орчин бүрдүүлэх, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ирэх есдүгээр сарын 20-ны дотор зохион байгуулахыг үүрэг болгосон. 

Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.

Ажлын хэсэгт 2018.09.06-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгожээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.114.87) 2018-09-08 18:23
      • 0
      • 0

      Маш зөв шийдвэр байна. Баярлалаа. Амжилт хүсье

      Хариулах