Оросын дээдсүүд Америкчуудын араанд зуугджээ

Twitter Print
2016 оны 11-р сар 21-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Америкийн Ерөнхийлөгч Оросын эсрэг хориг арга хэмжээ авах жагсаалт гаргасан байна. Уг жагсаалтад Украины болон Оросын албаны хүмүүс, олигархууд, тэрчлэн «Россия» банк, Путинд ойр дотно бизнесменүүдийг багтаажээ. Үүгээр зогсохгүй "Оросын эдийн засгийн түлхүүр салбаруудыг гацаах хориг арга хэмжээ авах өөр тогтоолд би гарын үсэг зурсан" хэмээн Обама Украины нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлэхдээ тэмдэглэсэн байна. АНУ-аас авч байгаа хориг арга хэмжээний жагсаалтанд орсон этгээдүүдийн нэр дээр байгаа активуудыг царцааж, АНУ-д нэвтрэх визийн хязгаарлалт тавьж байгаа аж.

Барак Обамагийн хатуу хориг тавьж буй жагсаалтад нийт 20 этгээд багтаж байгааг жагсаавал:

1.Бушмин Евгений Викторович: Төрсөн он 1958-10-10, Оросын Холбооны Зөвлөлийн дэд спикер

2.Джабаров Владимир Михайлович: Төрсөн он 1952-9-29, Холбооны Зөвлөлийн олон улсын  хорооны тэргүүний орлогч

3.Фурсенко Андрей Александрович: Төрсөн он 1949-7-17, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах

4.Громов Алексей: Төрсөн он 1960, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогч

5.Сергей Иванов: Төрсөн он 1953-1-31, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 

6.Иванов Виктор Петрович: Төрсөн он 1950-5-12, Оросын Холбооны хар тамхины эргэлт хянах албаны захирал 

7.Кожин Владимир Игоревич: 1959-2-28, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга

8.Ковальчук Юрий Валентинович: 1951-7-25, Санкт-Петербург, ОХУ-ын банкны захирлуудын зөвлөлийн нарийн бичгийн дарга

9.Миронов Сергей Михайлович: 1953-2-14, Оросын Төрийн Думын депутат, Шударга Орос намын тэргүүн

10.Нарышкин Сергей Евгеньевич: 1954-10-27, Санкт-Петербург, ОХУ-ын Төрийн Думын нарийн бичгийн дарга

11.Озеров Виктор Алексеевич: 1958-1-5, Холбооны Зөвлөлийн гишүүн

12.Пантелеев Олег Евгеньевич: 1952-7-21, Холбооны Зөвлөлийн гишүүн

13.Ротенберг Аркадий: 1951-12-15, Санкт-Петербург, Олигарх, Владимир Путины найз

14.Ротенберг Борис: 1957-1-3, Санкт-Петербург, Олигарх, Аркадий Ротенбергийн ах

15.Рыжков Николай Иванович: 1959-9-28, Холбооны Зөвлөлийн гишүүн

16.Сергун Игорь Дмитриевич: 1957-3-28, Дэслэгч генерал, ОХ-ны зэвсэгт хүчний Жанжин штабын тагнуулын төв газрын дарга

17.Тимченко Геннадий: 1952-11-9, Тэрбумтан, ОХУ-ын газрын тосны 50% худалдаалдаг Gunvor компанийн хөрөнгө оруулагч, Банк Россия хувьцаа эзэмшигч, Путины найз 

18.Тотоонов Александр Борисович: 1957-3-3, Холбооны Зөвлөлийн гишүүн 

19.Якунин Владимир: 1948-6-30, “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч 

20.Железняк Сергей Владимирович: 1970-7-30, Оросын Төрийн Думын дэд спикер нар орсон байна.

Оросын хувь нийлүүлсэн банк мөн уг жагсаалтад орсон бөгөөд АНУ-ын сангийн яамнаас мэдэгдсэнээр Оросын төр засгийн төлөөлөл болоод бизнесменүүд Ерөнхийлөгч Путины хүрээлэлд багтаж хууль бус үйл ажиллагаа явуулдаг, тухайлбал Путин газрын тосны худалдааны "Гунвор" компаниас хувь хүртэж байхад хувьцааных нь 40% Тимченко эзэмшдэг, Ротенбергийн ах дүү нар Путины дэмжлэгтэйгээр Сочигийн өвлийн Олимпийн бэлтгэл ажилд "Газпром"-ыг төлөөлөн гэрээ байгуулахдаа долоон тэрбум долларын ашиг босгож авсан гэх зэрэг олон баримт мэдээлэлд үндэслэн хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан аж.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн онцолсоноор Крымийн хойгийг хууль бусаар нэгтгэсэн асуудалд холбогдож байгаа этгээдүүдээр жагсаалт дахин уртсах гэнэ.

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинgahgah

      (180.149.76.5) 2014-03-21 13:44
      • 0
      • 0

      teneg har Obama ulsiin dotood heregt buu orolts padliigui yuman deer darvaganaad deerelhchih yum bna l daa

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.151) 2014-03-21 13:31
      • 0
      • 0

      Манай хэдэн төрөөс төрсөн тэрбумтангуудыг бас ингэхгүй юм байхдаа. Тэр Баяр маяр тэнд хаус худалдаж аваад хэвтээд байхад оруулаад байдаг сонин л байна. Улс төрийн шалтаг гаргах хэрэгтэй ЮМ БАЙХ ДАА.

      Хариулах