Владимир Путин нацист үзэл бодол дахин сэргэж байгааг анхаарууллаа.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-д Зөвлөлтийн арми Дэлхийн 2-р дайнд ялсаны 76 жилийн ойн баяр тохиолоо.
Дэлхийн 2-р дайн нь 1939 оны 9-р сарын 1-нээс 1945 оны 9-р сарын 2 хүртэл үргэлжилсэн ба уг дайнд дэлхийн 57 улс оролцсон ч хамгийн хүн ачааг Зөвлөлтийн арми, зөвлөлтийн ард түмэн үүрсэн байдаг.
Зургаан жилийн турш үргэлжилсэн уг дайны уршгаар ойролцоогоо 60 сая хүн амь үрэгджээ. Нацистууд Зөвлөлтийн болон Европын 1710 хот, 70 мянга гаруй тосгоныг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн шатааж, сүйтгэсэн байдаг. Ингээд 1945 оны 5-р сарын 8-нд нацист Герман дайнд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар 1418 өдрийн турш тасралтгүй тулалдсаны эцэст Дэлхийн 2-р дайн дуусгавар болсон юм.
Нацист Германыг Зөвлөлтийн арми ялсаны 76 жилийн ойн баярт зориулсан цэргийн парад ОХУ-ын 28 хотод болж өнгөрсөн ба Улаан талбай дээрх цэргийн параданд 12 мянга гаруй цэргийн албан хаагч, оочин үеийн болон түүхэн цэргийн болон тусгай зориулалтын 190 нэгж машин техник, ОХУ-ын Агаарын болон сансрын хүчний 23 нисдэг тэрэг, 53 онгоц тус тус оролцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин баярын жагсаалын үеэр хэлсэн үгэндээ нацист үзэл бодол сэргэж байгааг мөн түүхийг гуйвуулах, нацистуудын үйлдсэн гэмт хэргүүдийг зөвтгөх оролдлогуудыг хийгдэж байгааг онцолжээ. Тэрээр, "Түүхээс дүгнэлт хийж, сургамж авах ёстой ч өөрсдийгөө бусдаас онцгой гэсэн утгагүй үзэл бодолдоо автсан нацистуудын үзэл суртал харамсалтай нь дахин сэргэж байгаа үзэгдэл ажиглагдаж байна." гэжээ.
Ерөнхийлөгч В. Путин түүхийг гуйвуулж, гэм зэмгүй хэдэн мянган иргэдийн цусаар гараа будсан гэмт хэрэгтнүүд болон урвагчдыг зөвтгөх оролдлогууд хийгдэж байгаа талаар дурдсан юм. Энэ нь юунд хүргэж болохыг оросын ард түмэн маш сайн мэднэ гэдгийг онцолж, "Манай ард түмэн энэ нь юунд хүргэхийг маш сайн мэднэ. Айл өрх бүр аугаа их эх орны дайнд оролцож, ялалт байгуулахад хувь нэмэр оруулсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, байгуулсан гавъяагаар үргэлж бахархах болно." гэжээ.
Түүнчлэн В. Путин ОХУ олон улсын хууль журмыг дэмжихийн зэрэгцээ өөрийн улсын үндэсний эрх ашгийг чандлан хамгаалж, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангана гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: https://www.interfax.ru/russia/765164
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:53БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах