
“Макс” группийн ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Монгол Адуучин” нэртэй хурдан хүлэг АНУ-ын Breeders Cup уралдаанд оролцсон юм.
Уралдаан бямба гарагт /2019.11.02/ болсон бөгөөд, харамсалтай нь финалын шатанд “Монгол адуучин”-ны хөл хугарсан тул хасагдсан байна. Үзэгчид түүнийг барианд орохынхоо өмнөхөн аман хүзүүдэж байгаад ингэж осолдсон гэдгийг хэлж байгаа юм. Түүнийг Абель Седилло гэгч унаж уралдсан байна. “Монгол адуучин” хурдан хүлэг G1 уралдаанд Америктаа нэг, хоёрдугаарт эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдаж тасархай түрүүлэн хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай “Breeders Cup”-т оролцох эрхээ авч байсан билээ.
Харамсалтай нь, өчигдрийн уралдааны үеэр морины хөл нь хугарсны дараа малын эмч нарт үзүүлэхэд найдваргүй хэмээн үзэж унтуулах тариа хийжээ. Энэ тухай тэдний зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(202.126.88.65) 2019-11-05 11:27Haramsaltai yumaa hoorhii doo
Хариулах