
Тос нь энерги өгөх үйлчилгээтэй бөгөөд нүүрс уснаас ч илүү (1гр тос/9 калор) энерги өгдөг. Тос нь дотроо ханасан ханаагүй гэж 2 хуваагддаг.
* ХАНАСАН ТОС: Амьтны гаралтай (загаснаас бусад) өөх тос, мах сүүн бүтээгдэхүүний тослог, масло сүүний крем гэх мэт нь бүгд ханасан тос юм. Ханасан тос нь зөвхөн энерги л өгөх үүрэг гүйцэтгэж чаддаг бөгөөд хэтрүүлж хэрэглэж болохгүй муу тос юм.
* ХАНААГҮЙ ТОС: Загасны тос, ургамлын гаралтай тос (наран цэцэг, олив, самар гэх мэт)
Ханаагүй тос нь өөр молекулуудтай холбогдох чадвартай учир энерги өгөхөөс гадна, хүний биед ороод витаминуудыг зөөвөрлөж шингээх, эд эсийг сэргээх, хамгаалах, гармоны хэмжээг удирдах зэрэг олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Түүнчлэн ханаагүй тос нь хүний биед чухал хэрэгцээт А, D, Е витамины агууламжтай байдаг бөгөөд А витамин нь хүний нүдний хараанд сайн, D витамин нь хүний дархлааг дэмжих, Е витамин нь ясны сийрэгжилтээс сэргийлэх гэх мэт олон чухал ач холбогдолтой.
* АНХААРАХ: Ханаагүй тос биенд сайн ч гэсэн хэтрүүлж хэрэглэвэл бас мэдээж энергиний нөөц болж хувиран таргалуулна. Ханаагүй тос буюу ургамлын гаралтай тосыг хүйтнээр нь буюу болсон хоолонд эсвэл салат хутгахад хэрэглэвэл дээр дурдсан ханаагүй тос гэх үйлчилгээгээ хадгалж чадна. Харин бид ургамлын тосыг өдөр тутамдаа буруу хэрэглэдэг бөгөөд хоол хуурахад халааж хэрэглэснээр эсрэгээрээ урвалд орж ханасан шинж чанартай ТРАНС ТОС болж хувирдаг. Транс тосны талаар тун удахгүй нарийн тайлбарлах болно.
Доктор Билгүүн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ахмад настан
(66.181.161.106) 2021-07-25 08:11Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа
Хариулах