Монголчуудын шүргэлцэх хүртэлцэхийн зовлон ихээ гэж...

Twitter Print
2018 оны 08-р сар 18-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Дэлгүүр хэсч байгаад дэлгүүрийн лангуун дээр байгаа бараанд заавал хүрч үзнэ. Яахав супер маркет, хүнсний, өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүр байсан бол хүрч үзэх нь зөв. Бусад тохиолдолд ямар нэгэн худалдагчийн зөвшөөрөлгүйгээр заавал хүрч үздэг.

Юу ч байсан хамаагүй. Уран зураг байсан ч хүрнэ, уран баримал байсан ч хүрнэ. Хэлэхээр баячуудад зүгээр үйлчилээд, яасан ... Намайг хувцасаар минь олзлоод байгаа юм уу гэнэ. Ядаж байхад салга гэж юу гэхэв. Унагааж, эвдлэх нь энүүхэнд. Эцэг эх нь хүрдэг учраас хүүхдүүд дагаад л хүрнэ. Яагаав нөгөө 120-д хийсэн амьтдын хөшөөг сүйтгээд хаясныг харж л байгаа байх.

Сайхан хүүхэн харахаараа заавал хүрч үзэх гэж чичирнэ. Гэр бүлтэй, амьдралтай байх нь хамаагүй. Зүгээр л хүрч үзэх, бие галбирыг нь мэдэрч үзэхийг хүснэ.

Нүүрэн дээр нь батга гарахаар заавал хүрч үзэх гэнэ. Тэгээд тэмтэрч маажиж, тавыг нь хуулсаар байгаад яр шарх болгоод барзайсан нүүртэй болно.

Энд тэнд байгалын дурсгалт ховор сайхан газар очихоороо мөн л хүрч үзэх гэж тэмтэрнэ. Тэмтрээд сэтгэл нь сайхан болохоор штрик, будаг гаргаж ирээд нэрсээ бичээд үлдээнэ. 

Нөхөр нь эхнэрээ хүрч тэмтэрч ноолж үзэх гэж нэг зовооно. Ядарсан байгаагаа хэлэхээр өөр хүнтэй болчихож гэж хий хардаж нэг зовооно.

Танихгүй хүмүүс нэг нэгэндээ хамаагүй хүрнэ. Юм ярингаа яриагаа хүчирхэг болгохыг тулд ярилцаж байгаа хүндээ хүрнэ. Гараараа илэх, мөрийг нь алгадах, нуруу руу нь алгадах гэх мэт яаж ийж байгаад л хүрнэ...

Монголчуудын шүргэлцэх хүртэлцэхийн зовлон ихээ гэж...

Эрдэнэбилэг Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.28) 2018-08-20 14:11
      • 0
      • 0

      ERH ZUIN HUVID GEMT HEREG

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.55) 2018-08-18 18:53
      • 0
      • 1

      АТМ-ээс мөнгө авах гэхээр хамт авалцаад зогсоно. Автобусанд бол бүр таг наалдаастай.

      Хариулах