Д.Гантулгыг яллах учиртай Шүүх хурал хохирогч гэгдэх Ч.Наранзаяагийн хүсэлтээр хойшилчихлоо...

Twitter Print
2018 оны 08-р сар 17-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 42-р тойргоос ялалт байгуулан гарч ирж, УИХ дахь МАН-ын 65-ын Бүлгийн хамгийн залуу гишүүнээр тодорч, Монголын улстөрд хөл тавьж байсан  гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургаадугаар сарын 11-нд иргэн Ч.Наранзаяа гэгчийг “Хүчиндсэн хэрэг”-т холбогдож Хамгийн залуугаар заларсан УИХ-аас эргэн татагдаж Эрүүгийн хуульд баригдаж, Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүгүүдийн Шүүхтэй холбогдоод байгаа билээ. Тэгвэл УИХ-ын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болохоор болоод байгаа билээ. Шүүх хурлыг 10.00 цагт товлосон ч хараахан эхлээгүй байсан.

Харин хурал эхлээгүй байхад  Шүүх ажиллагаанд оролцохоор сэжигтэн Д.Гантулга, гэрчээр оролцож байгаа, хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн төрсөн эгч Ч.Саранзаяа нар өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирээд байсан. Тухайн үед хохирогч гэгдэх Ч.Наранзаяа нь хараахан хүрэлцэн ирээгүй байсан юм. Д.Гантулгыг буруутгах гэж байгаа Шүүх хурлыг Улсын шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах бол улсын яллагчаар Н.Амарсанаа оролцохооро болоод байгаа. Тэгвэл хохирогч гэгдэх Ч.Наранзаяа болон түүний төрсөн эгч Ч.Саранзаяа нарын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцохоор Шүүх дээр эхнээсээ ирж харагдана лээ.

Түүнээс хойш нэг цаг өнгөрсний дараа УИХ-ын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн хэмээгдээд байгаа Ч.Наранзаяагийн хүсэлтээр түүнд холбогдох, Д.Гантулгыг яллах учиртай Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшуулж орхилоо доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (27.123.214.116) 2018-08-18 07:07
      • 0
      • 0

      Saranzaya ooroo huchinduultsen hun shig l dandaa yavj baihiin shuuh huraldaa irdegui hagalgaand orson geed yarij chadku baihda yahude arai denduu hudlaa oroosgol yumaa hohitogchin suuld irdeg shuuh hurliig medku l yum bna ene bol saranzayagiin showu Gantulga ni helmegdejdee

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.50) 2018-08-17 22:20
      • 0
      • 0

      Насанд хүрсэн хүний өмнөөс хорон зорилготой, явуулгын шинжтэй л хүн гүтгээд гүйгээд байна даа энэ хүүхэн

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.34) 2018-08-17 16:47
      • 1
      • 0

      Угаасаа Наранзаяа нь энэ хэрэгт холбоогүй эгч Саранзаяа нь өмнөөс нь худлаа яриад гүйгээд байгаа. Наад хүн чинь үнэхээр хүчиндүүлсэн юм бол өөрөө яагаад явахгүй байгаа юм бэ. Гантулга ямар ч буруугүй тул өөрөө нэрээ татаад шалгуулж байна. Зоригтой залуу. Харин наад Саранзаяа гэдэг хүүхэн чинь Тэмүүжин сайдын дүү охин шиг хүүхэн юм шиг байна. Наранзяа нь ичээд ирж чадахгүй байна. Өөрөө хэвлэл мэдээллээр нэгч тайлбар хийгээгүй хүндээ

      Хариулах

    • Zochin

      (122.201.31.195) 2018-08-17 19:48
      • 0
      • 0

      Tag unen mungu salgachih sanaatai huuhen bhaa uuruu mehendee unah wiidee

      Хариулах