Д.Жигжиднямаа дарга ОХУ-ын төмөр замын засварчдыг үдэж мордуулахдаа чин сэтгэлийг нь хөдөлгөж чаджээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 17-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бүтэн сайны өдрөөс эхлэн орсон их усархаг борооны улмаас Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Цомог-Айраг өртөөнүүдийн хоорондох 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас-Сайншандын чиглэлд явж байсан 286-р Галт тэрэг их үерийн улмаас замаасаа гарч, нэг зүтгүүр, тээшний хоёр болон зорчигчдын хоёр ч вагон замаасаа гарч хажуугаараа унасан томоохон осол, сүйрэл болсон билээ. Хажуугаараа онхолдож унасан зорчигчдын Галт тэргэнд нийтдээ 328 том, бага иргэд зорчиж явнаас нийтдээ 140 гаруй иргэн ямар нэгэн байдлаар хохирол амссан билээ. Тэднийг нийтэд нь эмнэлгийн үзлэгээр оруулахад хоёр иргэн ихээхэн хүнд гэмтэлтэй нь тодорхойлогдсон байдаг.

Энэ томоохон ослын дараа Онцгой байдлын газар болон Төмөр замын сэргээн засварлах ангийнхан яаралтай сэргээн засварлах, эвдэрсэн замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн боловч Монголын төмөр замд ашиглагдаж байгаа өргөгч кран болон зам төмрийг шинэчлэх засвар ашиглалтын техник хэрэгсэлүүдийн хүчин чадал нь  дутагдаж, Цомог-Айраг өртөөнүүдийн хоорондох 747-р км-ын 9-р зуутад гарсан дээрх томоохон осол сүйрлийг яаралтай сэргээн засварлаж хүчрэхгүй болох нь мэдэгдсэнээр Улаанбаатар Төмөр замыг хамтран эзэмшигч, хувь нийлүүлэгч ОХУ-ын Төмөр замын сэргээн засварлагч нарыг хүчтэй техник хэрэгсэлүүдийнх нь хамт яаралтай дуудаж, туслалцаа хүссэнээр тэд ч цаг алдалгүй ирж, 2-3-хан хоногийн дотор Цомог-Айраг өртөөний хоорондох 747-р км-ын 9-р зуутад гарсан дээрх ноцтой ослыг Монголын төмөр замын сэргээн засварлагчидтай хамтран түргэн хугацаанд сэргээн засварлаж, Төмөр замын хөдөлгөөнийг хугацаа алдуулалгүйгээр сэргээсэн билээ.

Ер нь ОХУ-ын Төмөр замын сэргээн засварлах ангийнхан мэргэжилдээ эзэн болцгоосон засварчид сайтай, хүчтэй техник хэрэгслээр ч хангалттай хангагдсан болох нь энэ өдрүүдэд Монголын төмөр замын сэргээн засварлах ангийнхан болон засварчид, техникийн ажилтнуудад тодорхой харагдсан нь ойлгомжтой юм. Тэгээд ч Орос ах нар ямарваа туслалцаа дэмжлэг хэрэгцээтэй болсон цагт хоёр гараа дэлгэсээр, нүүрэндээ инээмсэглэл тодруулан хүрэлцэн ирж бид бүхэнд тусалсаар ирснийг энэ удаа ч Монголчууд харлаа, үзлээ, сайтар мэдэрцгээлээ.

Энэ удаа Монголын төмөр замд байгалийн давагдашгүй хүчтэй бэрхшээл, үерийн улмаас үүссэн осол сүйрлийг яаралтай засч янзлан, төмөр замын хөдөлгөөнийг хугацаа алдуулалгүй эхлүүлэхийн төлөөх энэхүү цаг хугацаатай уралдсан сэргээн босголтын чухал ажилд ОХУ-ын төмөр замын сэргээн босголтын ангиас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, туршлагатай, жинхэнэ төмөр замын мэргэшсэн засварчид ирж, Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ гар, сэтгэл нийлэн далайцтай түргэн шаламгай ажилласнаар ийнхүү Монголын төмөр замд үүсээд байсан томоохон осол сүйрлийг үнэхээр түргэн шуурхай засч янзлан, хэвийн байдалд оруулсныг Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаа онцлон дурдаж байсныг хэлэх ёстой. Ерөнхийдөө Цомог-Айраг өотөөнүүдийн хоорондох 747-р км-ын 9-р зуутад гарсан дээрх осол, сүйрлийн улмаас Улаанбаатар Төмөр замын Тээшний нэг, зорчигч тээвэрлэгч хоёр ч вагон дахин ашиглах боломжгүй болж, “Хоёр загал 009” зүтгүүрийг Улаанбаатар Төмөр замын засварын төв депод оруулан мэргэжилтнүүд засвар, шинжилгээний ажлыг эхлүүлээд байгааг ч Д.Жигжиднямаа дарга дурдаж байсан.

Дээрх ослын улмаас Улаанбаатар Төмөр замын урагшаа чиглэлийн үйл ажиллагаа 30 гаруй цаг саатсаны улмаас багагүй хэмжээний хохирол учирсан гэж байгаа.

Энэ томоохон ослоос дүгнэлт хийхэд Монголын төмөр замын суурь бүтцийн байдал сайнгүй байгаа нь тун тодорхой харагдав. Ер нь ч төмөр замын ихэнх хувь нь хуучны модон дэртэй, шороон чигжээстэй байгаа гэдэг. Гол замынх нь 400 гаруй км-т их засвар хийгдэж дуусаагүй, хуучин дэр модтойгоо байгаа гэсэн. Осол гарсан замд хамгийн сүүлд 1997 онд их засвар хийгдсэн гэдгийг ч Д.Жигжиднямаа дарга онцолж байсныг дурдах ёстой. Тэгээд ч төмөр замын дэр модны аж ахуйнх нь байдал нэлээн хүнд байгаа гэсэн. Гол замаа төмөр бетон дэртэй, хайрган чигжээст рүү шилжүүлж амжаагүй. Тэгэхээр дахин байгалийн ямарвуу эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй юм.

Энэ бүхнийг дахин дурдсан учир нь өчигдөр Монголын Төмөр замд байгалийн гэнэтийн хүчин зүйлийн улмаас үүссэн томоохон осол, сүйрлийг Монголын төмөр замын сэргээн засварлагчидтай гар нийлэн хамтран ажиллаж 2-3-хан хоногийн дотор сэргээн засварлаж Төмөр замын хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд оруулахад үнэтэй туслалцаа үзүүлсэн ОХУ-ын Төмөр замын сэргээн засварлах ангийн ажилдаа эзэн болсон засварчдыг эх орон руу нь үдэж мордуулах ажиллагаа Улаанбаатар төмөр зам дээр болсон юм. Тэрхүү үдэлтийн үйл ажиллагааг ерөнхийд нь Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаа удардан явуулсан бөгөөд ОХУ-ын төмөр замын сэргээн засварлах ангийн мэргэжилдээ эзэн болсон 6 засварчин тун ч өндөр сэтгэгдэлтэй, зарим нэг нь бүр баярласандаа, Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ гар, сэтгэл нийлэн ажиллаж богино хугацаанд ажлаа дуусгасандаа баярласан сэтгэлийн үүднээс баярын нулимс ч унагаж байх нь харагдаж, гэрэл зурагчдын дуранд ч үлдсэн байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын мэргэн үгийн утга учир, үнэн бодит шинж нь Орос ах нарын энэхүү үйл ажиллагаагаар дахин мэдрэгдэн танигдаж байгаа юм. Тэгээд ч Цомог-Айраг өртөөний хооронд болсон энэхүү сэргээн босгох, засч сайжруулах, төмөр замын хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд оруулах үйл ажиллагаанд гар, сэтгэл нэгтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд ажилласан Оросын төмөр замын засварчдад Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаа гарын бэлэг гардуулан, чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлсэн нь “Байгалийн гэнэтийн их сүр хүч, аюулын өмнө Улаанбаатар Төмөр замынхан дахин өртөхгүй гэсэн баталгаа байхгүй”-н нотолгоо, дахин ийм аюул тохиолдвол “Орос ах нар”-аа бас л дуудах болно гэсний илэрхийлэл хэмээн ойлгочиход буруудахгүй юм.

Тийм ч болохоор Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон саяын ослын үеэр “Орос ах нар”-тайгаа мөр зэрэгцэн, гар сэтгэл нийлэн ажилласан Монголын төмөр замын сэргээн засварлах ангийн засварчид ч Оросын засварчидтай зургаа авахуулан, чин сэтгэлийн талархалаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлж байсныг ч дурдах нь зөв болов уу.

Ямартай ч Монголын төмөр замд ширүүн бороо, үерийн улмаас гарсан томоохон осол, сүйрэл гамшгийг арилгалцсан Орос ах нар гэрээдээ буцлаа. Мэдээж тэд мэргэжил нэгт Монголын төмөр замчид ингэж сайхан үдэж мордуулсанд сэтгэл өндөр, буцсан вагондоо баяр хөөртэй, дуу хууртай явцгаасан нь тодорхой. Харин тэднийг сэтгэл дүүрэн баяр хөөртэй гэрээдээ буцах энэхүү үдэлтийн арга хэмжээг өөрийн биеэр удирдаж, сэтгэл онгойн тэниймээр зохион байгуулсан Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаад басхүү талархууштай. Тэрээр “Байгалийн гэнтийн сүр хүчний нөлөөгөөр үүссэн энэхүү осолд хүний буруутай үйлдэл байхгүй. Тэгээд ч би хариуцлага хүлээж, ажлаасаа халагдах өргөдөл дээш нь барих ч ёсгүй” хэмээж байсан нь яах аргагүй зөв байжээ. Түүнийгээ ч Орос засварчдыг үдэж мордуулсан энэхүү сэтгэл хөдөлмөөр үйлдлээрээ Д.Жигжиднямаа дарга дахин батлан харууллаа...   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.21.119) 2018-08-18 14:05
      • 0
      • 0

      gomo munkhuu mandtugai

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.50) 2018-08-17 22:42
      • 1
      • 2

      Хэн боловч ажилдаа хариуцлагатай байж, төмөр зам болон галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг байнга хянаж, олон хүний ахмь насыг хариуцлагатайгаар хамгаалж байх ёстой. Үүний төлөө та нар цалин авч байгаа гэдгээ мартаж хэрхэвч болохгүй. Саяны осол бол дан ганц байгалийн гамшиг биш, үүнд тэсвэртэй байхаар төмөр замаа сайжруулаагүй, ажлын хариуцлагагүй, ажлаа зөв хийхгүй, урсгалаараа явж, ард түмнийг хохироож байгаагийн тод илрэл. Иймээс удирдлагууд нь, ажлаа хийгээгүй хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой, ийм сэтгэлтэй, ёс зүйтэй байх ёстой. Харин ирж тусалсан ОХУ-ын төмөр замчиддаа БАЯРЛАЛАА.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.62) 2018-08-17 17:16
      • 0
      • 3

      50% нь ОХУ эзэмшдэг юм чинь өмчөө засалгүй яахав дээ. Харин ч өдий олон жил замаа шинэчилж байхгүй юугаа хийж байсийн. Бетон дэр үйлдвэрлэдэг бүхэл бүтэн үйлдвэр байсаар байтал замаа шинэчилээгүй байсан үе үеийн удирдлагуудын буруу ш дээ. Байгальд буруу өгөх нь тэнэг хэрэг.

      Хариулах

    • Зочин

      (178.115.130.170) 2018-08-17 13:20
      • 0
      • 1

      Olon jil ajillasan ahmad ajiltan hiisen ajil hudulmuriig ni undruur uneldsend bayarlaj bayariin nulimas gargasan baihaa.hudulmuruu uneluuleh saihan shuu.amjilt.

      Хариулах

    • Уншигч

      (124.158.107.85) 2018-08-17 12:19
      • 1
      • 2

      Ууртай зочин гэнэ үү нэг эргүү юм зөв зүйл бичсэн сэтгүүлч рүү дайрч дээ, эргүү чинь. Тэгээд ч Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаа сүйдтэй буруугүй шүү. Хамгийн гол нь манайд хажуугаар унасан вагоныг өргөөд босгочих хүчин чадал сайтай кран, өөр бусад техник байхгүй байгаа нь л Оросуудыг зайлшгүй урих шалтгаан болсон юм билээ. Тэгээд ч мэргэжилдээ эзэн болсон Орос засварчдаас манай төмөр замын сэргээн засварлах ангийн засварчид сурах зүйл маш их байгаа нь ойлгомжтой. Эргүү юмнууд эргүүтэж сэтгүүлч рүү дайрах хэрэггүй шүү.

      Хариулах

    • Зочин

      (64.119.19.71) 2018-08-19 06:24
      • 0
      • 0

      өргөөд босгочих кран, өөр бусад техникийг Монголчууд авах гэхээр орос зөвшөөрөхгүй байна ш дээ Төмөр зам 2 улсын өмч гэж явдаг оросоос зөвшөөрөл байж л ажлаа хийдэг юм Монголын гологдсон төмөр замчид харин ч засвар сайн хийдгийн Төмөр замын зарим газраар бороо үерт автах аюул байгааг анхааруулга зөвлөмжийг мэрэгжилтэнүүд бичээд хэлээд сонсоогүй Д.Жигжиднямаа хариуцлаггүй ажилласан шүү битгий өмөөрөөд бай

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.55) 2018-08-17 11:51
      • 0
      • 2

      Жигжиднямаа хамгийн муу ажиллаж байна. Ерөөсөө төмөр замын тушаа нт Женко, түүний гар хөл Жигжиднямаа нар юм.

      Хариулах

    • Uurtai zochin

      (14.0.171.235) 2018-08-17 11:12
      • 0
      • 2

      Bitgii huts.tusalsandaa bayarlaad uilj gene.hutsna biz.nudend ni shoroo orson baina zaa yu.ter magtaad bgaa bulai darga chin ajilaa sain hiij bsan bol gadnaas tuslamj avahaargui chadah l.bsan manai zaluus.surgalt ene ter mergejil deeshluulehed yavyylsan bol ter ih mungu urj gadnaas avahgui l.bh blaa.gej.chi baga hutsaaraa magtah yumaa.olj yadtsiin.

      Хариулах

    • Ган зам

      (211.36.133.200) 2018-08-17 11:39
      • 0
      • 1

      Чи төмөр замын талаар А ч байхгүй байж юу хуцна вэ гөлөгөө

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.39) 2018-08-17 11:04
      • 0
      • 1

      Ene zamaa hos bolgochihoj boldoggui yum bh da ali 40-50 ond vlasoviinn torguuliin angiar taviulsan zam biz de yagaad udii boltol hos bolgochij chadahgui bnaa setgelgui l bnada

      Хариулах