Ахиад л АБСОЛЮТ дэлгүүрийн 7-10 ажилчин бүтээгдэхүүндээ хорджээ

Twitter Print
2018 оны 08-р сар 16-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

"Абсолют" хэмээх сүлжээ дэлгүүр Монгол Улсад нээгдсэн өдрөө л Буриадад олдог бүтэн жилийн ашгаа "хураасан" гэдэг. Монголчууд орос бараанд элэгтэй байдаг учраас "Абсолют" олон сүлжээ дэлгүүр өргөжиж байна. Гэхдээ монголчуудын хүсэн хүлээсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж чадаж байна уу гэсэн асуулт бий.

Яг өнөөдрийн байлаар Долоон буудалд байрлалтай "Абсолют" дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байна. Энэ тухайгаа маш өндөр түвшинд нууцлаж, ажилтнуудаа дарамтлаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Урт хугацааны тээвэрлэлтээс үүдэн мөөгөнцөртсөн, өмхийрсөн бараа бүтээгдэхүүн гарсан талаар өмнө нь мэдээллэгдэж байсан билээ.

Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмэн Индира Шагдаровагийн "Абсолют" хаанаасаа бараагаа татдаг вэ. Буриадын хэвлэлд БНХАУ-д шаардлага хангаагүй үйлдвэр худалдан аваад, тэндээс бараагаа татдаг гэсэн мэдээлэл тавигдсан. Эрхүү хотод салбар дэлгүүрийг нь нээхийг зөвшөөрөөгүй байдаг юм. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Улаан-Үдэд аваачин шошгожуулсан байж болох уу. Энэ сэжиг таамгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгасан уу.

Хоёрдугаарт ОХУ-д хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдаар худалдан авч шошгийг нь өөрчлөн Монгол руу оруулж ирсэн байж болох уу.

ОХУ-д хүнсний бараа асар үнэтэйг монголчууд мэднэ. Худалдааны хоригоос өмнө ч тийм байсан билээ. Гэтэл яагаад "Абсолют" гэдэг дэлгүүр хямд бүтээгдэхүүн оруулж ирээд байгааг бодож үзсэн үү. Үүнд ямар учир байгаа юм биш үү.

Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнуудын хамгаалалт дор байдаг "Абсолют" дэлгүүр иргэдийн амжиргаагаа залгуулдаг олон жижиг дэлгүүрүүдийн үүдийг бариулан нээгдсэн. Тэр нээгдсэн шигээ чанартай бүтээгдэхүүн зарахгүй байгааг шалгах газар олдохгүй байгаа талаар иргэд яриад байна шүү дээ. Дотоодын зах зээлээ хамгаалах энэ тэрээ байг гэхэд хуурамч, хулхи барааг нь шалгаад шахаад байх хэрэгтэй биз дээ. Монголчууд дэлгүүр ажилуулж чадна ш дээ.

"Буян"-гийн Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Unen

      (182.160.33.243) 2018-08-16 19:03
      • 0
      • 0

      Mash muu muuhai baraatai. Mongolchuud ter havid ni delguurgui tul l ulchluuldeg baih. Anh orohod Hyatadad uildverlev gesen l uutalj hulduusun nogoonuud ih baisan, tegeed l yeunhiiduu sejig buhii gazar bna gej bodood shagaihaa ch bolison. Neg l sejgiin. haaval taarna, mania zunduu l suljee baihad unuu mongolchuudiig ad uzdeg buriadiin hugatsaa duussan hogiig hudaldan avah herggui shdee!

      Хариулах