Автомашины эд анги хулгайлдаг 14-19 насны бүлэг этгээдийг баривчилжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны есдүгээр сараас хойш удаа дараа автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтын хүрээнд дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны долоон этгээдийг баривчилсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиудыг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.25.39) 2019-11-13 10:53
      • 0
      • 0

      да хүрээ дээр буюу засварын газарт захиалга өгдөг хулгайч нарыг нь илрүүлж шалгах хэрэгтэй

      Хариулах