Усанд сэлэлтээр хэрхэн үр дүнтэй жингээ бууруулах вэ?

Twitter Print
2018 оны 08-р сар 14-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Спортын төрлүүдээс хамгийн их калори шатаадаг 10 спортын нэг бол усанд сэлэлт юм. Та усан дотор эрчимтэй дасгал хийснээр, цагт 892 хүртэлх калори шатаах боломжтой.

Хүмүүс бассейнд хааяа нэг 30 минут сэлээд л жингээ хаяж, сайхан биетэй болно гэж боддог. Энэ бол ташаа ойлголт юм.

Та жингээ хаяхаар усанд сэлж байгаа бол 7 хоногт 3-4 удаа 1 цагаар хичээллэх нь тохиромжтой. Үүний зэрэгцээ өдөрт авах калорийн хэмжээгээ 1,400-аас ихгүй байхаар тооцож хооллоорой. Үр дүнг нь та 7 хоногийн дараа мэдрэх юм. 

Үүнээс гадна усан сангийн ус тогтмол учраас та ямар нэг хүчтэй дасгал хийж, усны даралт биендээ хүргээгүй бол харин ч эсрэгээр өлссөн мэдрэмж төрүүлэх болно. Тиймээс хоол болон, хэрхэн сэлэх зөвлөгөөг авсны дараа хичээллэж эхлэх нь зүйтэй.

FitLife Health Center

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.