С.Батболд төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүрэг өгчээ

Twitter Print
2018 оны 08-р сар 13-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүрэг өгчээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг наймдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгджээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах, цэцэрлэг сургуулийн урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай, мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж, шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өгсөн байна.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу сануулжээ. Нийслэлийн төр захиргааны бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг даалгасан байна. 

Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгджээ. Нийслэлийн дөрвөн том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хяналт, шалгалт  хийсэн бол эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг мөн шалгана гэдгээ хэлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.89.18) 2018-10-31 16:15
      • 0
      • 0

      Аль 8-р сарын 13нд та төр захиргааны байгууллагын сахилга хариуцлагыг чангатгах үүрэг өгчээ. Энэ үүргийг тань ажилтнууд чинь огт хэрэгжүүлэхгүй байна. Адаглаад хороо сайхан бол хот сайхан гэсэн атал БЗД-ийн 12-хорооныхны хогийг4 дэх сардаа аваагүй байна. Өнөөдөр хэдэн билээ. Та зав гаргаад өөрө ч юм уу? Ажилтнуудаа Номин супермаркетын урд гудамжуудаар нэг явуулаач айл болгоны гадаа машин хог байна. Бид хогны мөнгөө төлж байгаа шүү. Бага гээд байгаа бол нэмэл дээ ганцхан хогоо сард 2-удаа л авч байх хэрэгтэй байна.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.21) 2018-08-14 08:33
      • 0
      • 0

      Битгий худлаа хэлбэрд. Попор ерөнхий сайд нь 8 сарын 01 ээс хойш найр наадам зогсоо гэж сүржигнээд л байсан төмөрзамчид наадам даншиг наадам гээд баахан наадам хийж байгаад гаргасан үр дүнгээ та нар харж байгаа шүү дээ. Зүгээр ажлаа чадах хүнд нь өгөхөө бод МАН ын мангарууд аа

      Хариулах