Геннисийн амжилтын эзэд Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Москва орохоор явжээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 13-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

Геннисийн амжилтын эзэд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Россия 1” телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор Бээжин хотоос Москва хот руу хөдөлжээ. Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулан Гениссийн амжилтын эзэд болсон ихэр хоёр охиндоо “Монгол хүний оюуны гайхамшигийг дахин нэг удаа Дэлхийд мэдрүүлээд ирээрэй” хэмээн Бээжинд сурч, ажилладаг Монголчууд тэр хоёрын аян замыг мялааж, ерөөлтэй үгсээ хэлсээр үдэж мордуулсан байна. Та хоёр минь “Аян замдаа сайн яваад, амжилт дүүрэн ирээрэй” хэмээн Улаанбаатараас ч ерөөж, үгийн сайнаар үдэж байгаа дэмжигчид олон байгаа аж.

Сонирхуулахад ихэр хоёр маань Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их мастерууд билээ. Тэгээд ч Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их мастер ихэр хоёрыг ОХУ-ын нийслэл Москвад урьж, “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцуулах гэж байгаа нь Монголчуудын хувьд дэлхийд гайхуулсан Ой ухаантнууд олонтой, гайхалтай ард түмэн юм гэдгийг ОХУ-ын ард түмэнд таниулан сурталчлах гайхалтай тохиол болох нь ойлгомжтой юм.

Ямартай ч орон гэртээ сууцгааж байгаа Монголчууд “Россия 1” сувгаар гарах “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийг үзэж, Ой тогтоолтын дэлхийн аварга, Гениссийн амжилтын эзэд, Олон улсын Их мастерууд болох ихэр охид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын оролцох энэ нэвтрүүлгийг анхааралтай үзэж дэлхийд гайхагдсан Ой ухаан төгөлдөр ихэр охидоороо бахархаарай хэмээн уриалж байнам.

Та бүхэн “Россия 1” сувгаар гарах “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийг үзсэнээр үнэхээр гайхалтай ихэр охидоор хязгааргүй бахархаж, ой ухааныг нь бишрэн дээдлэх нь гарцаагүй юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.