Гандан хийд ядарсан зүдэрсэн хүмүүст яагаад тусалдаггүй вэ?

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Би хүрээ хийдэд суудад суудаг сахил хүртсэн лам хувраг хүн биш жирийн нэгэн бясалгагч хүний хувьд Бурхан багшийн сургаалыг бишрэн дагадаг хувь хүний хувьд нэгэн асуултанд хариу болгон өөрийн бодлоо ойлголтоо хуваалцая.

Зарим хүмүүс энэ Гандан хийд ядарсан зүдэрсэн хүмүүст яагаад тусладаггүй юм бэ? Гэр орон хувцас хунар хоол хүнс авч өгөхгүй байна гэх зэргээр асууж шүүмжлэх явдал нэлээд байдаг. Үүнд би гурван хариулт өгье.

1.Тиймээ хүмүүсийн тэгж асуулт тавих нь зөв .Эх болсон 6 н зүйлийн хамаг амьтны төлөө гэсэн энэрэнгүй үзэл номлолтой хүрээ хийд ,лам хувраг хүмүүс нь бүхий л хэлбэрээр буяны үйлэнд хичээж хүн амьтанд туслахыг хичээх хэрэгтэй

2.Гандан болон бусад хийдүүд бол тусламжийн байгууллага биш гэдгийг олон нийт ойлговол зохилтой. Учир нь асрамж тусламжийн байгууллагууд нь цаанаа ямар нэгэн газраас ивээн тэтгэгч санхүүжүүлэгч байгууллагуудаас санхүүждэг байгууллагууд юм.

Харин Сүм хийдийн газар бол хүн нүгэл хилэнцээ ариусгаж нимгэлж залбирал мөргөл үйлдэх гэсэн гаднаас хөндлөнгөөс ирсэн хорлол барцад саад учруулсан ад албингийн хорлол газар лусаас ирсэн хорлол, хэл ам гэх мэт элдэв сөрөг эрчим энергээсээ ангижиран салах гэсэн сэтгэлийн зовлон стресс бухимдал шаналалаа хөнгөлж түр зуур ч болов амар тайван болох гэсэн, нийгмийн болон гэр бүлийн стресс бухимдалт дарамтат орчин нөхцөлөөсөө түрхэн зуур ч болов өөрийгөө чөлөөлж завсарлага авах гэсэн, тайтгарах гэсэн хүмүүсийн очдог газар юм.

3.Харин өөрийгөө олох гэсэн таних гэсэн, үнэмлэхүй үнэн дээдийн мэдлэгийг хүртэх гэсэн, сансрын зовлонт хүлээснээс салж мөнхийн амар амгалан төгс гэгээрлийг олох гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүн бол хүрээ хийдийн газар заавал очино гэсэн юм байхгүй.

Өөрт чинь зөв зам мөрийг зааж тус болж чадах багшийг олж шүтэн сургаал номлолыг нь дагаж, өөрийнхөө дотоод ертөнцрүүгээ анзаарч, үйлдэл, бодол сэтгэл мэдрэмжээ ажиглаж бясалгаж, мунхаг уур омог шунал тачаал муу санаа атаа жөтөө, би үзэл гэх мэт сэтгэлийн гэм хор бүхнээ ариусгах замаар явах учиртай.

Эх сурвалж: Монгол Будда

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.