Хаяг хакердаж мөнгө луйвардах нь цэвэр гэмт хэрэг

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Хаяг хакердлаа, мөнгө шилжүүлээд алдлаа гэсэн пост сүүлийн жил орчим хөвөрч байна. Хүний аккаунтны пасворд олж авсан луйварчид бусад руу чат бичин мөнгө шилжүүлж авч буй энэхүү явдал бол цэвэр гэмт хэрэг мөн.

Мөнгө шилжүүлэгсэд хохирч, цагдаагийн байгууллагад хандавч үл тоомсорлох, өргөдлийг нь дарах, эсвэл ямар нэг шалтаг олж хаах явдал түгээмэл байна. Гадаадаас мөнгө шилжүүлсэн хүн эндээс хүнээр гомдол гаргуулахад "Тэр хүнээ гадаадаас авчир!" гэж хэлэх жишээний. Мөн бага хэмжээний мөнгийг "эрүү үүсгэх хэмжээнд хүрэхгүй байна" гэж шалтаглах хэрнээ өнөөх луйварчин бага багаар хичнээн хэмжээний мөнгө залилаж байгааг шалгахгүй өнгөрөөнө.

Уг нь банкны дансаар шилжүүлсэн мөнгөө авдаг энэхүү хэргийг илрүүлэх бүрэн боломжтой. Данс эзэмшигчийн мэдээлэл дэлгэрэнгүй байхын дээр мөнгө авах процесс ямагт камерийн хяналтан доор явагддаг.

Гэтэл гэмт этгээдийг илрүүлэхгүй, илрүүлснээ олон нийтэд зарлахгүй, мөнгө алдсан хакердуулснаа маш олон хүн зарлаад, гомдол гаргаад байхад юу ч хийхгүй суугаад байгаа цагдаагийн байгууллагад ард иргэд яаж итгэх. Луйварчид улам өөгшиж, даварч байна шүү дээ.

Хуулиараа энэ бол гарцаагүй цагдаагийн байгууллагын үүрэг бөгөөд гэмт хэрэгтнүүд үйлдлээ үргэлжлүүлсээр, иргэд хохирсоор байгааг таслан зогсоож, нийтэд зарлах цаг аль хэдийнээ болсон байна шүү!

Хуульч О.Алтангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.