Грекүүд гэрийн даалгавар өгдөггүй байж, гэхдээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

2000 жилийн өмнө хэрэглэдэг байсан арга. Эртний Грект сурагчдад нэгэн өвөрмөц гэрийн даалгавар өгдөг байжээ. 

Өнөөдөр орой очоод өдөр үзсэн хичээлээ давт, хуул, цээжил гэдэггүй байж. Харин орой унтахын өмнө орондоо ороод хэвтэж байхдаа тухайн өдөр болсон зүйлээ нэгд нэгэнгүй эргэн санахыг хичээгээрэй гэдэг байж. Тэгэхдээ зөвхөн хичээлээ биш харин өглөө сэрснээс эхлээд тухайн өдөр юу хийснээ л аль болох ширхэгчлэн санахыг хэлж байгаа юм. Өглөө сэрэхэд цаг хэд болж байсан, орноосоо өндийгөөд эвшээсэн билүү, суниасан билүү? аль хөл дээрээсээ эхэлж бослоо гэхчилэн нэг бүрчлэн санахыг хичээх хэрэгтэй. 

Энэ бол маш энгийн бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан сайн арга юм. Хүн үзсэн хичээлээ тухайн өдөртөө багтаан дахин нэг сэргээн санаад, сайн унтаж амарчихвал хамгийн сайн сурна. Яагаад гэвэл тархинд тайван ажлаа хийх хугацаа /нойр/ үзсэн сурснаа ялган багцалж хааш нь хадгалж юутай холбохоо бодох боломж /сэргээн санах/  л хэрэгтэй байдаг. Хүн үзсэн харсан бүхнээ шууд сурах боломжтой ч юу сурснаа бодох, цэгцлэх хугацаа олддоггүй