ЗТХЯ-ны Газрын дарга, хүн амины хэрэгтэн Б.Махбал гэгч чухам хэн бэ...

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагийн оройн 21:45 цагийн үед “Зам тээвэр, хөгжлийн яамны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн жижүүрт ирснээр Цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын Газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн гэгч нь амиа алдсан байдалтай хэвтэж байсан гэдэг. Харин түүний амь насыг бусниулсан этгээд нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын Газрын дарга 48 настай Б.Махбал гэгч байжээ.

Ер нь бол тус яамны Төрийн захиргаа удирдлагын Газар  нь чиг үүргээрээ яамны удирдлагууд болон албан хаагчдын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг хариуцдаг гэдэг. Харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын Газар нь салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудит хийх, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг газар гэх юм билээ.

Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын Газрын даргаар ажиллаж байсан талийгаач Л.Гомбосүрэн нь Сэлэнгэ аймгийн уугуул бөгөөд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр тус газрын даргаар томилогдон ажиллаж байсан гэнэ. Гэхдээ тус салбар нь эрх ашгийн зөрчил ихтэй  салбар байсан гэнэ. Тийм ч болохоор талийгаач нь “Шударгаар ажиллах хэцүү байна” хэмээн ойр дотныхондоо ярьдаг байсан гэнэ. Талийгаачийг төлөв даруу, сайн хуульч байсан гэж ойр дотныхон нь ярьж байсан.  

Дөрвөн сайхан хүүхдийн аав, ажил мэргэжилдээ эзэн байсан хуульч агсан, Л.Гомбосүрэн нь энэ залуу байжээ.

Харин мөр зэрэгцэн ажиллаж байсан Газрын даргынхаа аминд хүрсэн хэмээн сэжиглэгдэн хоригдчихоод байгаа Б.Махбал нь талийгаачийг бодоход олон жил төрийн яамдад ажилласан нэгэн гэнэ. Тухайлбал, одоо шинэ "Ганц"-ад хоригдчихоод байгаа сэжигтэн Б.Махбал нь 2008-2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын болон Зам тээврийн бодлогын газрын даргаар  ажиллаж, төмөр замын трасс батлах зэрэгт хамтран ажиллаж байсан гэж байна. Улмаар Ц.Дашдорж сайдын үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумьяабазар сайдын үед ажлаасаа чөлөөлөгдсөн гэдэг.

Гэхдээ тэрбээр ажилгүй огт яваагүй юм билээ. Өнөөдрийн сайд Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн яаманд ирэнгүүт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлсэн юм билээ. Тэрбээр уг албандаа 2017 оны арванхоёрдугаар сард томилогдсон гэдэг. 

Б.Махбал нь АН-ын угшилтай, МоАХ фракцынх гэсэн. Түүнийг нэг яамны газрын даргаас нөгөө яамных руу шууд л үсрэхэд “Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн дэмжиж, тусалж байсан” гэх яриа байдаг. Тэгээд ч Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээс түүнийг яамны газрын дарга нар дундаа дээгүүрт тооцогдох баян болохыг харж болно гэнэ.

Тухайлбал тэрбээр  хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 3 орон сууц, үйлдвэр үйлчилгээний 3 объект нь тэрбум 570 саяын үнэлгээтэй, 80 саяар үнэлэгдсэн “Lexus 570” машинтай, эзэмшлийн хоёр газартай, гэр бүлийн жилийн орлого нь 229 сая төгрөгтэй тэнцэнэ хэмээн мэдүүлсэн байна.

МоАХ фракцийн гишүүн Б.Махбал нь 2017 оны дөрөвдүгээр сарын эхээр ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдсон юм байна. Ингээд жил гаран энэ албанд ажиллаад ийнхүү нэг яамныхаа Хяналт шинжилгаа, дотоод аудитын Газрын дарга 38-хан настай ч дөрвөн хүүхдийн эцэг Л.Гомбосүрэнгийнхээ амийг бүрэлгэчихэж байгаа нь энэ ажээ.

Ингэхээр Монголын төрийн албанд ямар хүмүүсийг шургалуулаад байгаа, тэдний хувьд төрийн алба нэгдүгээрт юмуу, өөрийнхөө мөнгөн хадгаламжийг арвижуулах, элдэв янзаар хувьдаа ашиг завшаан эрэлхийлж бүх л талаараа баяжиж хөрөнгөжих нь хамгийн чухал болчихсон хэрэг үү гэдгийг сайтар нягталж, хяналт шалгалтыг үе үе эрчимтэйхэн явуулж байх нь туйлын хэрэгцээ шаардлагатай болсон санагдаж байна.

Ер нь төрийн албаны чиг үүргийн биелэлтийн талаар хяналт шалгалтыг өндөржуулж, төрийн албан хаагчдын ашиг орлогыг АТГ ч юмуу, Төрийн захиргаа удирдлагын газар нь ч бай, Хяналт шалгалт, дотоод аудитын газар нь ч гэсэн эрчимтэйхэн хянаж шалгаж байхгүй бол төрийн албыг хувийн эрх ашигтаа тохируулах гэсэн, тэндээс ихээхэн хэмжээний ашиг орлого олох гэсэн этгээдүүд олноороо шургалж байгаагийн нэгэн тааруухан жишээ нь энэ бусармаг үйлдлээс харагдаж байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.104) 2018-08-13 22:42
      • 0
      • 0

      Гүнээ эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

      Хариулах

    • Зочин

      (202.72.244.219) 2018-08-13 19:27
      • 0
      • 0

      Манай төр ч дээ. Ийм юмнуудад хариуцлага тооцож чадах болов уу. Авилгад нь автах болов уу.

      Хариулах

    • Зочин

      (202.72.244.219) 2018-08-13 19:26
      • 0
      • 0

      Хамт байсан бүх новшнуудыг төрийн албанаас хөөж, олон түмэнд танилцуулах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (202.72.244.219) 2018-08-13 19:25
      • 0
      • 0

      Махбал ч гэнэ үү хэн ч гэнэ үү (нэрийг нь бүтэн дуудахаас дургүй хүч байна) нэг муу банди, юу чаддаг юм бол. Гэмгүй сайхан залууг дуудаж, өдөж байгаад санаатайгаар алсан байна. Тийм овоо юм бол Махбал пи...г рингэнд гаргаад зодолдуулбал, нэг жоохон залууд алуулна даа, чааваас. Ийм юмнуудыг шууд цаазалж болохгүй, тамлан зовоож амьдралыг нь дуусгах хэрэгтэй.

      Хариулах

    • чи одоо баримттай бич л дээ.

      (202.9.40.95) 2018-08-12 10:43
      • 5
      • 2

      Наад нөхөр чинь аль Рааш сайд байхад л яамдаар ажиллаж байсан ш дээ. Худлаа ганц зураг сайтаас хуулж тавьчаад Женкогийн хүн гээд донгосоод байх юм. Чи яамнаас нь эсвэл төрийн албаны зөвлөлөөс анкетийг нь нийтлэлдээ тавьчаад тэрний энэний хүн гэж солиорч бай. Угаасаа төрийн алба хэн нэгний өмч, орогнох газар юм уу? Худлаа хов жив, үлгэр домог бичихээ боль заа?????

      Хариулах

    • Уншигч

      (124.158.107.85) 2018-08-12 09:13
      • 0
      • 3

      Энэ сэтгүүлч харин ч тун ойлгомжтой, уншихад урамтай бөичдэг юм даа. Би л лав түүний бичсэн болгоныг унших тун ч дуртай байдаг даа. Энэ удаа алуурчин Б.Махбал гэгчийн талаар тун ч олйгомжтой, дэлгэрэнгүй л бичсэн байна даа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.104) 2018-08-12 11:08
      • 3
      • 0

      Тэгээд бичсэн болгонд, уншсан болгондоо итгэсэн чам шиг өөрийн тархи толгойгүй манкурт боол мөн ч олон юм даа. Хар масс

      Хариулах

    • Зочин

      (64.119.16.13) 2018-08-11 21:59
      • 0
      • 4

      Хүний амь нас бүрэлгэсэн хэрэг нь тодорхой юм байна. Харин хөрөнгийн эх үүсвэрийг нь сайн шалгаж, улсаас идсэн хөрөнгө байвал хураах нь зүйтэй. Тэгвэ монгол ялна

      Хариулах

    • Zochin

      (182.160.32.20) 2018-08-11 17:08
      • 0
      • 1

      Khyrelsykh chin kharin Battulga, Sumiyabazar 2-toigoo niileed MANAN-tuulj ugukh n dee. Ene MGL uls maan ene baliar MANAN-giin syydrees khezee gardag um boldoo burkhan min. Iimerkhyy tsarainaasaa gemt etgeed n medegsen umnuud end tend alban tushaal avaad yavakhaar ene uls oron khujgikhgyi nee. Bidnii yr khyykhed yakh um bolj bnaa. Bukhimdaltai bna. Er n kharaad baikhad end yend AN-iin ugshiltai khymyys alban tushaal imh avsan baikhiin. Khen n ch 60 terbumdchikhsiin byy medee.

      Хариулах

    • Зочин

      (66.181.183.97) 2018-08-11 16:48
      • 1
      • 3

      Уучлаарай уншихад ямар төвөгтэй юм бэ хов сонсож байгаа юм шиг. Тийм гэсэн ...тийм юм билээ...гэх юм билээ...гэгч байжээ...тийм гэнэ. Утга найруулгын тал дээр учир дутагдалтай санагдлаа.

      Хариулах

    • зочин

      (150.129.143.73) 2018-08-11 15:34
      • 2
      • 3

      Женко хулгайч иймэрхүү нөхдүүдийг л дэмждэг юм. Одоо тэр ҮХЦэцэд нэг хулгайч сая томилсон.

      Хариулах

    • зочин

      (150.129.143.73) 2018-08-11 15:32
      • 1
      • 3

      Харваас гэмт хэрэгтэн шинжтэй нөхөр бна.АН ын угшилтай юм бол гэмт хэрэгтэн эрүүгийн нөхөр л байгаа даа.

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.216) 2018-08-11 11:24
      • 1
      • 1

      АН-ынхны НҮҮР ЦАРАЙ нэг иймэрхүү гэдгийг бас дахин баталжээ энэ бузар амьтан чааваас, өөрсдийн гэмийг нуух гэж бусдын амийг егүүтгэдэг зуршилтай бузруудын бөөгнөрөл юм байна даа АН гэгч. элбэгдорж, батүүл, бүгд ийм зуршилтай, дээрээс нь энэ бузар амьтан одоогийн ерөнхийлөгч гэгчтэй их хамааралтай юм байна

      Хариулах

    • Боогий

      (103.26.194.183) 2018-08-11 10:47
      • 2
      • 2

      Ерөнхийдөө гээд л дахин дахин бичих юм. Энэ сэтгүүлч

      Хариулах

    • зочин

      (49.0.218.44) 2018-08-11 10:43
      • 2
      • 2

      ийм л хумуус терийн албанд авилгал егч орж байгаам даа. одоо удахгуй найз еренхийлегч нь суллах биз. шуугчийг еренхийлегч томилдог биз дээ. балиар авилгалчин бна. цаазал

      Хариулах