Виктор Ан Олимп, дэлхийн 26 алтан медаль хүртжээ

Twitter Print
2014 оны 03-р сар 21-нд 08:27 цагт
Мэдээний зураг,
Канадын Монреаль хотноо шорт-трекийн дэлхийн аваргын тэмцээн боллоо. Энэ удаа 32 орны 122 тамирчин өрсөлдөж “Сочи-2014”-өөс алтан медаль хүртсэн цөөнгүй тамирчид аваргаа хамгаалсан байна. Үүний нэг нь ОХУ-ын Виктор Ан байлаа. Тэрээр Олимпийн наадмаас 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн бол дэлхийн аваргаас 2 алт, 1 хүрэл медаль авчээ. Виктор Ан 1000 метр болон олон зайн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн Оросн анхны шорт-теркч болж түүхэнд нэрээ үлдээв. БНСУ-ын иргэншлээ ОХУ-аар сольсон Ан Олимпийн наадмаас 6 алт, дэлхийн аваргаас 20 алтан медаль хүртэж шорт-трекийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байна. Мөн олон улсын чанартай тэмцээн уралдаанаас 36 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн нь хамгийн дээд үзүүлэлт болжээ.

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.