Хууль сахиулахын их сургууль харьяа ерөнхий боловсролын ахлах сургуультай боллоо

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн сургалтын орчин, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний нөөц боломжид тулгуурласан харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль шинээр байгуулагдаж, 2018-2019 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авахад бэлэн боллоо.

Их сургуулийн харьяа ахлах сургууль нь эх хэл, үндэсний өв, ёс заншил, уламжлал  соёлоо эрхэмлэдэг, хууль эрх зүйн мэдлэгтэй, сурах арга барилтай, хамтран ажиллах чадвартай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой.

Түүнчлэн тус сургуульд суралцагчид ахлах ангийн заавал болон сонгон суралцах хичээлээс гадна мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн “Төр эрх зүйн үндэс”, “Монгол бахархал”, “Сэтгэлгээний соёл”, “Англи хэл”, “Орос хэл” зэрэг хичээлийг судална.

Мөн бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чиглэсэн “Цэрэгжлийн биеийн тамир”, “Цэргийн хэргийн үндэс”, “Бие хамгаалах бэлтгэл”, “Гамшгаас хамгаалах бэлтгэл” зэрэг хичээлийг хичээлээс гадуурх сургалтаар судлах юм.

Чөлөөт цагаараа спортын болон олон улсын хэмжээний мастер, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн багш нарын удирдлаган дор таеквонда, кудо, холимог тулаан зэрэг бие хамгаалах урлаг, самбо, жудо, чөлөөт зэрэг бөхийн төрлөөр үнэ төлбөргүй хичээлэх боломжтой.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.